Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Төмөр зам эдийн засгийн түлхүүр хүчин зүйл

Энэ сарын гурванд Зам тээврийн яамнаас “Монгол Улсын төмөр замын шинэчлэл” сэдэвт удирдах ажилтны зөвлөлгөөн  зохион байгууллаа.
Зөвлөлгөөнд Монгол Улсад төмөр замын тээвэр эрхэлж буй УБТЗ, “МТЗ” ТӨХК, Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв, “Болд төмөр-Ерөө гол”компанийн төлөөллөөс бүрдсэн 280-аад төмөр замын мэргэжилтэн оролцсон юм.

Монгол Улсыг өнөөгийн хөгжил дэвшилд хүрэхэд түүчээлэх үүрэг гүйцэтгэж ирсэн төмөр замын тээврийн салбарын үүрэг оролцоо цаашид ч улам нэмэгдэхийг Зам тээврийн сайд А.Гансүх зөвлөлгөөнийг нээхдээ онцолсон билээ. Мөн тэрээр, энэ салбарын шинэчлэлийг 2008 оноос эхлүүлсэн бөгөөд УБТЗ-д  амжилттай хэрэгжүүлж буйг цохон тэмдэглэсэн. Тэрээр цааш нь хэлэхдээ “УБТЗ” зөвхөн төмөр замын байгууллага биш. Эдийн засгийн хөгжлийн тулгуур хүчин зүйл. Улаанбаатар төмөр замын их бүтээн байгуулалтыг хийсэн ахмад үеийнхэн болон одоо ажиллаж байгаа төмөр замчдад баярласнаа хэд дахин илэрхийлсэн ч багадахаар хүндтэй үүргийг та бүхэн гүйцэтгэсэн шүү гэлээ.

Ийнхүү төмөр замын салбарын шинэчлэлийг хэлэлцэх зөвлөлгөөн дараахь илтгэлүүдээр үргэлжилсэн юм. ЗТЯ-ны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ё.Манлайбаяр “Монгол Улсын төмөр замын тээврийн хөгжлийн бодлого”, “МТЗ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал П.Бат-Эрдэнэ “Шинэ төмөр зам төсөл”, ЗТЯ-ны Төмөр замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн мэргэжилтэн Ц.Энхбаяр “Төмөр замын салбарын хүний нөөцийн асуудлаар”, ЗТЯ-ны дэргэдэх Логистикийн чадавхийг хөгжүүлэх төслийн зохицуулагч Р.Батсүх “Олон төрөлт тээврийн ачааны терминалууд” илтгэлээр, “Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төвийн чиг үүрэг, бүрэн эрх” сэдвээр тус төвийн захирал Т.Баясгалан, УБТЗ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Г.Сэрээнэндорж “УБТЗ-ын үйл ажиллагааны өнөөгийн байдал”, УБТЗ-ын Техникийн бодлого зураг төслийн төвийн дарга Г.Вандандагва “УБТЗ-ын суурь бүтцийн техникийн шинэчлэлийн бодлого, үр дүн”, УБТЗ-ын Тээвэр эрхэлсэн орлогч дарга Ш.Эрдэнэбулган “Тээврийн чанарын үзүүлэлтийг сайжруулах жилийн хүрээнд хийгдсэн ажлын үр дүн” сэдвээр илтгэл тус тавьсан юм.
Эд өдрийн төгсгөлд зөвлөлгөөнөөс гаргасан “Зөвлөмж” –ийг бүрэн эхээр нийтэллээ.


“МОНГОЛ УЛСЫН ТӨМӨР ЗАМЫН ШИНЭЧЛЭЛ”
УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨЛГӨӨНӨӨС ГАРГАСАН ЗӨВЛӨМЖ

2013 оны 10 дугаар сарын 03                                Улаанбаатар хот

    Зам, тээврийн яамнаас 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулсан төмөр замын тээврийн салбарын удирдах ажилтны “Монгол Улсын төмөр замын шинэчлэл” зөвлөлгөөнөөс дараах зөвлөмжүүдийг гаргаж байна.

Нэг. Эрх зүйн орчинг боловсронгуй болгох чиглэлээр

1.1. “Төмөр замын тээврийн тухай” Монгол Улсын хуулийн шинэчилсэн найруулгын тухай хуулийн төслийг боловсруулж, батлуулах;

1.2. Төмөр замын тээврийн нийтлэг багц дүрмийн, зарим дүрэм журамд нэмэлт өөрчлөлт оруулах, шинэчлэх;

1.3. Салбарын нийт стандартыг евро стандартын түвшинд хүргэх;

1.4. Тээвэрлэлтийн үйл ажиллагаанд оролцогч төмөр замын байгууллагын нэгдсэн технологийн горимыг боловсруулж, хэрэгжүүлэх;

Хоёр. Салбарын үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр

2.1. Тээвэрт оролцогч байгууллагуудын саналыг төмөр замын тээврийн үйл ажиллагаанд тусгаж хамтран ажиллах;

2.2. Төмөр замын тээврийн салбарт шаардлагатай боловсон хүчнийг төлөвлөгөө, судалгааны үндсэн дээр үе шаттай бэлтгэх, мэргэжлийн дадлага сургалтад тогтмол хамруулах арга хэмжээ авах;

2.3. “Богдхан төмөр зам” төслийг  хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх;

2.4. Төмөр зам шинээр барих барилга байгууламжуудын ашиглалт, засвар үйлчилгээнд шаардлагатай импортын бараа бүтээгдэхүүнийг гаалийн татвараас хөнгөлөх асуудлыг эрх бүхий байгууллагад уламжлах, арга хэмжээ авах;

Гурав. УБТЗ-ын шинэчлэлийн чиглэлээр

3.1. Хувь нийлүүлсэн “УБТЗ” нийгэмлэгийн бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөх, удирдлага, төлөвлөлт, хяналтын системийг боловсронгуй болгох;

3.2. Хувь нийлүүлсэн нийгэмлэг “УБТЗ”-ын тээх, нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор УБТЗ-ын техникийн шинэчлэлийн эхний үе шатны хөтөлбөрийг батлаж, хэрэгжүүлэх;

3.3.  Төмөр замын тээвэрлэлтийн алдагдалтай тарифт зохицуулалт хийх замаар алдагдлыг бууруулах талаар шаардлагатай арга хэмжээ авч, хэрэгжүүлэх;

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан