"Медовуха" буюу зөгийн балаар дарс хийх аргыг сонирхуулж байна. Ядах зүйлгүй, онцгой арга чарга, дадал шаардаад байхгүй.
1. Хэрэгтэ зүйлс нь зөгийн бал, сахар нь ялгарсан хуучин байж болно. Дээр нь дрожж,
2. Бас зөрөг цэцэг. Эмийн сангаас авч болно. Байхгүй бол над шиг зэрлэг ургасныг ашиглаж болно.
3. Зэрлэг зөрөг цэцгийг борогцойг хийнэ.
4. Усаа буцалгаад зөгийн балаа хийнэ. Сайтар хутгаад зөгийн балыг бүрэн уусгана. Дараа нь хөөсийг нь аваад зөрөг цэцэгээ хийнэ. Эмийнй сангаас авсан бол 10 граммыг. Зэрлэг зөрөг цэцэг бол 15 орчим борогцой хийнэ.
5. дараа нь 40 градус хүртэл хөргөөд том халбаганы гуравны нэг орчим дрожж хийнэ. Сайтар хутгаад таглан дулаан газар тавин 5-7 хонуулна.
6. Долоо хоногийн дараа нэг иймэрхүү юм болно. Өнгөц харахад сайхан харагдахгүй байж болно. Хамаагүй.
7. Савлах болон шүүхдээ ийм шүүлтүүрийг ашиглах зүгээр. Байхгүй бол самбай давхарлаж байгаад хийж болно.
8. Савны гуравны нэг орчим хүртэл хийнэ.
9. Дараа нь хуванцар саваа шахан агаарыг нь гаргаад таглана.
10. Нэг иймэрхүү болох байх.
11. Тэгээд харанхуй газар тавьна. Маргааш нь исээд сав аяндаа хийгээд дүүрнэ. Тэгэхээр нь хийг нь аятайхан гаргаад буцаад таглана.
12. Нэг иймэрхүү.
13. Тав хоног дарсны дараагаар 8-9 градусын хатуулагтай аятайхан амттай, хөнгөн, хөөсөрсөн ундаа бэлэн.