Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна
У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
"Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Улс тунхагласны ойн бөхийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
ГССҮТ болон салбар эмнэлэгт нийт 429 хүн яаралтай тусламж авчээ
Хиймэл оюунд суурилсан кибер халдлагын хохирол 64.4 тэрбум ам.долларт хүрнэ
1000 багш Цэцээ гүний оргилд гарах аялалаа эхлүүллээ
Аялалд нийслэлийн төвийн 6 дүүргээс тус бүр 160, Налайх дүүргээс 20 багш оролцож байгаа бөгөөд Цэцээ гүний оргил өөд Манзуширын хийд, Төр хурахын амгэсэн маршрутаар аялах юм. Аялагчид байгальд ээлтэй аяллын зарчим мөрдөж, өөрсдөө хаягдал үлдээхгүйгээс гадна уулын хогийг цэвэрлэх гэнэ. Идэвх санаачилгатай оролцсон дүүргийн боловсролын хэлтсүүдийг урамшуулахаар болзол зарласан ба уулнаас цэвэрлэж түүсэн хог хаягдлын хэмжээг шалгаруулалтын нэг үзүүлэлт болгон тооцох юм байна.
Дашрамд дурьдахад, "Дэлхийн багш нарын өдөр" (World Teachers Day)-ийг 1994 оны 10 дугаар сарын 5-наас эхлэн тэмдэглэдэг болжээ гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
Өнөөдөр тохиож буй "Дэлхийн багш нарын өдөр”-өөр нийслэлийн 1000 багш Богдхан ууланд явган аялал хийж байна. Байгаль дэлхийдээ ойр байж, эрүүл агаарт явган аялахыг уриалсан Засгийн газрын тэргүүний уриалгыг дэмжин зохион байгуулж байгааг аяллыг санаачлагч Нийслэлийн боловсролын газрынхан онцоллоо.
Хүн ардыг сургаж боловсруулах хүнд хариуцлага үүрдэг багш нар ийм санаачилга гаргаж, өргөн бүрэлдэхүүнээр аялж байгаад Ерөнхий сайд Н.Алтанхуяг талархал илэрхийлэн Чингисийн талбайгаас багш нарыг аялалд нь үдлээ. Явган аяллыг идэвхжүүлэхээр Шинэчлэлийн Засгийн газар Богд ууланд аяллын маршрут гаргаж, амралтын цэгүүд байгуулж эхэлснийг Ерөнхий сайд энэ үеэр тодотгоод, эрүүл агаар, эмгүй эмчилгээнд хэн ч нэгдэж болохыг хэллээ.Аялалд нийслэлийн төвийн 6 дүүргээс тус бүр 160, Налайх дүүргээс 20 багш оролцож байгаа бөгөөд Цэцээ гүний оргил өөд Манзуширын хийд, Төр хурахын амгэсэн маршрутаар аялах юм. Аялагчид байгальд ээлтэй аяллын зарчим мөрдөж, өөрсдөө хаягдал үлдээхгүйгээс гадна уулын хогийг цэвэрлэх гэнэ. Идэвх санаачилгатай оролцсон дүүргийн боловсролын хэлтсүүдийг урамшуулахаар болзол зарласан ба уулнаас цэвэрлэж түүсэн хог хаягдлын хэмжээг шалгаруулалтын нэг үзүүлэлт болгон тооцох юм байна.
Дашрамд дурьдахад, "Дэлхийн багш нарын өдөр" (World Teachers Day)-ийг 1994 оны 10 дугаар сарын 5-наас эхлэн тэмдэглэдэг болжээ гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
0 Сэтгэгдэл