Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Зарим барааны үнэ буурчээ

Нийслэлийн төвийн 6 дүүрэгт байрладаг 10 хүнсний зах, худалдааны төвд хийсэн 32 нэр төрлийн хүнсний бараа бүтээгдэхүүний үнийн 2013 оны 10-р сарын эхний долоо хоногийн ажиглалтаар 7 нэрийн барааны үнэ тогтвортой, 16 нэрийн барааны үнэ буурч, 9 нэрийн барааны үнэ өсчээ. Хонины ястай нэг килограмм мах дунджаар 6914 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 7779 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай мах өмнөх долоо хоногтой харьцуулахад 5,3 хувиар буюу 435 төгрөгөөр үхрийн цул махны үнэ 3,2 хувиар буюу 313 төгрөгөөр буурсан байлаа. Үхрийн мах “Макс” хүнсний захад хамгийн хямд буюу 6930 төгрөг, “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 10000 төгрөг байв. Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 4,7 хувиар буюу 343 төгрөг, хонины цул мах 2,8 хувиар буюу 209 төгрөгөөр тус тус буурсан байна. Хонины мах “Хүчит Шонхор” “Хар Хорин”  “Баянзүрх”, хүнсний захуудад хамгийн хямд буюу 6000 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 9500 төгрөгөөр худалдаалж байна. Нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан гурилын үнэ дээд зэрэг нь 950-1200 төгрөг, 1-р зэргийнх 650-900 төгрөг, 2-р зэргийнх 500-800 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 950-аас 1000 төгрөгийн үнэ ханштай байна. Харин “Барс” хүнсний захад нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурил 950 төгрөг, 1-р зэргийн гурил 650 төгрөгөөр тус тус зарагдаж байна. “Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 800-850 төгрөгийн үнэтэй байна. “Баянзүрх”, “Бөмбөгөр”, “Меркури”, “Барс”, “Хар Хорин” хүнсний захуудад “Атар” талх хүнсний зах дэлгүүрт 800-900 төгрөгийн үнэтэй байна. Харин “Баянзүрх”, “Бөмбөгөр”, Барс” “Хархорин”  хүнсний захуудад хамгийн хямд үнээр буюу 800 төгрөгөөр, “Меркури” хүнсний захад хамгийн өндөр буюу 900 төгрөгөөр худалдаалж байна. 2013 оны 9-р сарын 4-р долоо хоногт өмнөх долоо хоногтой харьцуулахад төмс 14,1 хувиар буюу 115 төгрөг, лууван 18,0 хувиар буюу 205 төгрөг, байцаа 12,4 хувиар буюу 125 төгрөг, манжин 19,3 хувиар буюу 260 төгрөг, хятад сонгино 3.8 хувиар буюу 70 төгрөгөөр тус тус буурчээ

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан