Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Мессежний ертөнцөд

18-24 насны смартфон хэрэглэгчид сардаа 2000 гаруй мессеж илгээдэг гэсэн судалгаа байдаг. Өдөр шөнөгүй зурвас шидэлцсэн залуусын энэ ертөнцөд тэгэхээр мессеж хурдан бичнэ гэдэг нэг төрлийн чадвар болтлоо хөгжиж байгаад гайхах зүйлгүй. Мессеж бичих энэ их хэрэгцээ аль ч улсын хэлэнд ул мөрөө үлдээж, түгээмэл хэрэглэгддэг үгсийг эхний үсгээр нь товчлох нь хэтэрхий гэмээр болтлоо түгж байгаа билээ. Улмаар энэ нь залуусын дунд гэлтгүй олон нийтийн сүлжээний хэл ярианы онцлог болтлоо дасал болж байгаа учраас англи хэлтнүүдийн дунд өргөн тархсан товчлол үгнүүдээс сонирхуулж байна.
BRB-Be right back- удахгүй буцаад холбогдъё
PAW- Parents are watching- аав ээж хараад байна
ATM- At the moment-яг одоо
CYA- See ya- дараа уулзъя
IDC- I don’t care- хамаагүй
TTYL-Talk to you later-дараа ярья
IDK-I don’t know-би мэдэхгүй
UGTBK-You’ve got to be kidding- чи тоглоод байна уу
WOMBAT- Waste of money, brains and time-цаг, мөнгө, ухааны гарз
FUD-Fear, uncertainty and disinformation –айдас, тодорхойгүй бөгөөд мэдээлэлгүй байдал /сошиал ертөнцөд тарсан бусдыг айлгах гэсэн үндэслэлгүй мэдээллийн дор ихэвчлэн бичигддэг коммент/
FWIW- Forget where I was- Миний хаана байсныг март
IMHO- In my humble opinion-Мөхөс миний бодлоор
HBY-How about you?- Харин чиний тухайд
B4N- Bye for now- Түр баяртай
L8R-Later-Дараа
CUL8R-See you later-Дараа уулзъя
AFAIK-As far as I know-Миний мэдэж байгаагаар
GR8-Great-Гайхамшигтай
LMK-Let me know-Надад мэдэгдээрэй

0 Сэтгэгдэл
SEE YA-gedeg chine daraa uulzii gesen ug genee
Хамгийн их уншсан