Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монголбанк 531 тэрбум төгрөгийн бонд арилжаалжээ

Өчигдөр төв банкинд Засгийн газрын бондын ээлжит бус арилжаа явагдлаа. Үүнд, нэг сая төгрөгийн нэрлэсэн үнэтэй 140 тэрбум бонд арилжаалсан юм. Гурван жилийн хугацаатай, 10.41 хувийн жигнэсэн дундаж хүүтэй бондын арилжааг зарласнаас хойш гурав дахин өндөр санал иржээ. Тодруулбал, арилжааны банкуудын худалдан авах санал нийлээд 483.25 тэрбум төгрөгт хүрсэн аж. Учир нь, урт хугацаатай, илүү тогтвортой бонд учраас банкууд худалдан авах сонирхол ихтэй байсан хэмээн мэргэжилтнүүд тайлбарлалаа. Ийнхүү зах зээлд 140 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн бол өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр Төв банкны үнэт цаасны арилжаа явагдсан юм. Арилжааны банкуудын нөөцийг удирдахад чухал үүрэгтэй үнэт цаасны арилжаалсан дүн 211 тэрбум төгрөгт хүрчээ. Нэг долоо хоногтой үнэт цаасыг 10.5 хувийн хүүтэйгээр зах зээлд гаргаснаар өнгөрсөн ням гарагийн байдлаар үлдэгдэл 1485.4 тэрбум төгрөг болох юм.

Б.Билэгт

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан