Залуучуудын хөгжлийг дэмжих, залуу гэр бүлийг орон сууцжуулах бодлогыг хэлэлцэв
Нийслэл-385” менторшип хөтөлбөр үр дүнгээ хэлэлцэж, хаалтаа хийлээ
Баянзүрх дүүргийн хэмжээнд цас хусах, давс бодис цацах ажил хийгдэж байна
“Үндэсний бичгийн цэвэр бичигтэн” шалгаруулах уралдааны шилдгүүд тодорлоо
Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна
Дэд ахлагч Б.Марал пауэрлифтингийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
Улаанбаатар-Мандалговь чиглэлийн авто замд цасан шуургатай, үзэгдэх орчин хязгаарлагдмал байна
I, II ангийн сурагчдын амралт арванхоёрдугаар сарын 23-нд эхэлнэ
Засгийн газар хуралдаж байна
"Болор цом 42”яруу найргийн наадамд яруу найрагч А.Лхагва түрүүллээ
Ерөнхий сайдын амлалт гуравхан сарын настай байжээ
Одоогоос хагас сар гаруйн өмнөөс л нийслэлд байрлах зарим шатахуун түгээх станцад монголчуудын түлхүү хэрэглэдэг АИ-92 бензиний хомсдол үүсээд байсан. Зарим нь “засвартай” гэх шалтгаанаар бензин худалдаалахгүй байсан бол зарим нь ч үнэн учраа хэлж, хомсдолд орж байгаагаа нуугаагүй.
Гэтэл Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуягийн шатахууны үнэ өсөхгүй хэмээн хэлсэн үгнийх нь цуурай ч сарниагүй байна. Уул уурхайн сайд Д.Ганхуяг ч “Монголбанктай хамтарч шатахууны үнийг өсгөхгүй байх зохицуулалт хийж байгаа. Тиймээс шатахууны үнэ нэмэгдэхгүй. Есдүгээр сарын 23-ны байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 37 хоногийн нөөцтэй байгаа. Үүнээс А-80 автобензин 30, Аи-92 автобензин 41, дизелийн түлш 30, ТС-1 42 хоногийн нөөцтэй байна. Энэ бол компанийн нөөц. Үүн дээр улсын нөөц гэж бий. Тасганы овоо орчмоор байрлах шатахуун түгээх станцуудад цахилгааны хэлбэлзлээс болж эвдрэл гарсан учир, шатахуун олгохгүй байсан” гэж Ил тод уул уурхай сэдэвт хэвлэлийн хурлын үеэр мэдэгдсэн.
Энэ бол өнөөдрөөс тавхан хоногийн өмнө буюу есдүгээр сарын 25-ны өдөр хийсэн Уул уурхайн сайдын мэдэгдэл. Гэтэл үүнээс ердөө хоёр хоногийн дараа буюу энэ сарын 27 гэхэд АИ-92 шатахууны үнэ “Магнай трейд” компанийн ШТС-иудад 50 төгрөгөөр нэмэгдэв.
“Магнай трейд” үнэ нэмсэн шалтгаанаа тайлбарлах албагүй гэнэ
Засгийн газар, Монголбанктай хамтарч “Шатахууны жижиглэнгийн үнийг тогтворжуулах дэд хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж, нефть импортлогч 13 аж ахуйн нэгжид зэх зээлд эзлэх хувь хэмжээнээс нь хамаарч энэ жилийг дуустал хөнгөлөлттэй зээл олгосон. Дэд хөтөлбөрийн хүрээнд “Магнай трейд” ч хөнгөлттэй зээл авсан. Энэ компани Монгол Улсын хэмжээнд шатахууны нийлүүлэлтийн 15 орчим хувийг хангадаг. Тэгэхээр чамлахааргүй мөнгө авсан нь тодорхой. Тэгэхээр тэдний үнээ нэмсэн одоогийн нөхцөл байдлыг харвал гэрээгээ зөрчлөө гэж ойлгохоос өөр аргагүй.
Гэрээ зөрчиж, үнэ нэмсэн шалтгааныг тодруулахаар “Магнай трейд” компанийн борлуулалтын албаны 9311-тэй дугаарт холбогдоход “Манайх ямар ч байсан шатахууныхаа үнийг нэмсэн. Та нарт шалтгаан нь тийм чухал уу. Бид ямар учраас шатахууныхаа үнийг нэмсэн гэдгээ тайлбарлах шаардлагагүй. Энэ бол компанийн дотоод асуудал” гэсэн тайлбарыг өгөв.
Нэгэнт зах зээлд үүсчихээд байгаа нөхцөл байдлын талаар салбар хариуцсан сайд Д.Ганхуягаас тодруулах гэсэн боловч “Газрын тосны газрын дарга Л.Өлзийбүрэнгээс тодруул” хэмээн өөрөөсөө зайлуулав. Уг нь, тэрээр Ерөнхий сайд Н.Алтанхуягтай хамт Замын цагдаагийн зүүн талд байрлах “Магнай трейд”-ийн ШТС-д “Шатахууны үнэ орон даяар 50 төгрөгөөр хямдарлаа” хэмээн хэвлэлээр нэг зар цуу болгож байсан нь тодхон санагдах юм. Ердөө өнгөрсөн зургадугаар сарын 7 шүү дээ. Тэр үед Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Шинэчлэлийн Засгийн газар есөн сарын хугацаанд ажиллахдаа ард түмний халааснаас гарах зарлагыг багасгахаар ажиллаж ирсэн. Үр шимийг нь хүртэж эхлээд байна. Уул уурхайн яам, Газрын тосны хэрэг эрхлэх газар нэлээн сайн ажилласны үр дүнд өнөөдрөөс эхлэн шатахууны үнийг улс орон даяар 50 төгрөгөөр бууруулах боломжтой боллоо. Ингэснээр Шинэчлэлийн Засгийн газар шатахууны үнийн литр тутмыг 100 төгрөгөөр хямдруулж чадлаа. Санаачилга гаргаад сэтгэлээсээ ажиллаж чадвал хийж бүтээдгийн жишээ болж буй эдгээр хүмүүстээ баяр хүргэе. Үргэлж өсөн нэмэгдэж байсан үнийг буулгаж чадсан нь сайшаалтай.
Тав, арван төгрөгийг хэмнэж, айл өрхийн зарлагаас багасгах шинэчлэлийн Засгийн газрын хөтөлбөр үргэлжилсээр байх болно. Буурахгүй юм аа гэхэд өсгөхгүй байх тал дээр ажиллах болно” хэмээн хэлсэн нь өдгөө хэвлэлийн хуудастай хамт шарлаж амжаагүй байна.
Мөн дээрх ёслолын үеэр Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэн “Монгол улс сард 80 гаруй сая литр бензин хэрэглэдэг. Ингээд бодохоор иргэдийн халааснаас гарах дөрвөн тэрбум төгрөгийг хэмнэж чадлаа. Энэ бол чамлалттай тоо биш” гэж хэлж байлаа.
Ердөө гуравхан сарын наадах, цаадахыг харьцуулан харвал Засгийн газар ард түмэндээ 50 төгрөгийг нь “хэмнэж” өглөө гээд төд удалгүй эргүүлэн авч молигодож байгаа л дүр зураг харагдах юм.
Ийн чөдөр, тушаандаа тогтож ядсан шатахууны үнийг “Шинэ” Засгийн газар алдлаа.
Л.Раднаасүрэн: Хилийн үнэ нэмэгдсэн учраас шатахууны үнэ өссөн
“Магнай трейд” компани шатахууныхаа үнийг нэмсэн шалтгааныг Уул уурхайн яамны Хангамжийн хэлтсийн дарга Л.Раднаасүрэнгээс тодрууллаа.
-Иргэдийн хамгийн түгээмэл хэрэглэдэг АИ-92 шатахууны үнэ “Магнай трейд” компанийн ШТС-д 50 төгрөгөөр нэмэгдэж 1670 төгрөгөөр борлуулагдаж байна. Ямар шалтгаанаар нэмсэн юм бол?
-Юуны өмнө шатахууны нөөц, хангамж хэвийн байгаа гэдгийг хэлэх нь зүйтэй. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нөөц хоёр дахин их байна. Зарим компани үнээ нэмсэн нь валютын ханш өссөнтэй холбоотой. Хилийн үнэ өссөн болохоор шатахууны үнэ нэмэгдсэн.
-Уг нь, валютын ханш өссөн ч шатахууны үнэ нэмэгдэхгүй гэж Уул уурхайн сайд Д.Ганхуяг хэлж байсан. Та ч дэргэд нь сууж байсан байх. Тэр үед “Шатахуун авахдаа үнэ тогтоодог томъёог нь мэдэж авсан болохоор одоо бодит үнийг тогтоож чадаж байгаа” гэж ярьж байсан?
-Тийм ээ. Тэр томъёог мэдэж, Монгол банктай свот хэлэлцээ хийсний үр дүнд валютын огцом өсөлтийн үед ч жижиглэнгийн үнийг тогтвортой барьж чадсан. Свот хэлэлцээг тодорхой хугацаанд хийдэг юм. “Магнай трейд” компанийн хувьд энэ хэлэлцээ нь дууссан учир шатахууны үнээ нэмсэн. Дээр нь дэлхийн зах зээлд баррель нефтийн үнэ өссөн. Ингээд шатахуун импортлох тонн тутмын өртөг нь 1302 ам.доллар болсон. Үүнийг өнөөгийн ам.долларын ханшид шилжүүлэхээр яах аргагүй алдагдал хүлээж байгаа юм.
-Үнэ нэмэх саналаа өмнө нь хэлсэн үү?
-Компаниуд үнэ нэмэх саналаа, алдагдал хүлээж байгаагаа ч өмнө нь хэлж байсан. “Магнай трейд” компани “Жаст ойл”-ыг авсан юм билээ. Тэдний зүгээс үнэ нэмэх саналаа тавьж байсан.
-“Үнэ тогтворжуулах хөтөлбөр” хэрэгжиж, нефть импортлогч компаниуд хөнгөлөлттэй зээл авсан шүү дээ. “Магнай трейд” хэдэн төгрөг авсан юм бэ?
-Тэрийг Монголбанкнаас асуугаарай. Нэг зүйл хэлэхэд, манай нефть импортлогчид шатахуунаа олон эх үүсвэрээс авдаг юм. Заримынх нь үнэ нэмэгдсэн, зарим нь хэвээрээ байгаа. Тэгэхээр компаниудын ашиг, алдагдал нь харилцан адилгүй гэсэн үг. Тиймээс заримынх нь үнэ нэмэгдэхгүй байгаа юм.
Засгийн газраас хэрэгжүүлсэн “Шатахууны жижиглэнгийн үнийг тогтворжуулах дэд хөтөлбөр” үр дүнгээ өгч байгаа. Гэвч валютын ханшийн хэлбэлзэл аж ахуйн нэгжүүдэд үнэхээр хүнд тусч байгааг ойлгох хэрэгтэй.
-Тэгэхээр бусад импортлогчийн шатахууны үнэ ч нэмэгдэнэ гэж ойлгож болох уу?
-“Магнай трейд”-ийн Монголбанктай хийсэн свот хэлэлцээний хугацаа дууссан. Харин бусдынх нь хугацаа дуусаагүй байгаа.
Г.Өлзийбүрэн: Шатахууны үнэ аажимдаа 20-30 төгрөгөөр нэмэгдэнэ
Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэнгээс дараахь асуултад хариулт авлаа.
-“Магнай трейд” компани шатахууныхаа үнийг нэмжээ. Шалтгаан нь юу байв?
-Харин тийм байна. Бид үүнийг тодруулах гэсэн боловч дарга нар нь эзгүй байгаа гэнэ. Ер нь, шалтгаан нь валютын ханш шүү дээ. Цаашид ч шатахууны үнэ аажимдаа 10-20 төгрөгөөр нэмэгдэнэ.
-Гэхдээ валютын ханшийн өсөлт шатахууны үнэд нөлөөлөхгүй гэж салбарын сайд хэлсэн шүү дээ?
-Валютын ханшийн өсөлтөөс үүдэн шатахууны үнэд томоохон хэлбэлзэл бий болгохгүй л гэсэн үг. Түүнээс яг нэг хэвэнд барьж тогтоох боломжгүйг хүн бүхэн мэдэж байгаа байлгүй дээ.
-Засгийн газар, Монголбанктай хамтарч аж ахуйн нэгжүүдэд үнээ битгий нэмээрэй гээд хөнгөлөлттэй зээл хүртэл өгсөн биз дээ. Мөн Монголбанк аж ахуйн нэгжүүдэд валютаа хөнгөлөлттэй үнээр өгөх хэлэлцээ хийж байгаа гэсэн?
-Хэдийгээр Засгийн газар, Монгол банктай хамтарч форвард хэлэлцээ хийж байгаа ч компаниуд үнээ удаан барьж чадахгүй байна. Тиймээс хүссэн хүсээгүй шатахууны үнэ нэмэгдэнэ. Гэхдээ сард эсвэл хоёр сард нэг удаа 20-30 төгрөгөөр нэмэгдэнэ.
-Уул уурхайн яамны Хангамжийн хэлтсийн дарга Л.Раднаасүрэн хилийн үнэ нэмэгдсэн болохоор шатахууны үнэ нэмэгдсэн гэж хэлж байна?
-Тийм ээ, хилийн үнэ нэмэгдсэн. Шатахуун авахад үнийн бүтцийн 80 гаруй хувь нь валют, 12-13 хувь нь л биднээс шалтгаалдаг юм.
-Тэгэхээр валютын ханш буурвал шатахууны жижиглэнгийн үнэ буух уу. Нэг өссөн бол эргээд буудаггүй жишиг Монголд үйлчлээд байдаг шүү дээ?
-Буулгүй яах вэ дээ. Ам.доллар 1400 төгрөгөөс л өссөн шүү дээ. Тэр хэмжээндээ хүрвэл шатахууны үнэ бууна.
-“Магнай трейд” компанийн хувьд үнэ нэмлээ гэдгээ урьдчилж мэдэгдсэн үү?
-Мэдэгдэлгүй л нэмчихлээ.
naad hun chini ajil hiij chaddag suguu ugui yu dandaa hudalaa ***** ***** idsen ***** uchigduruus guril budaanii une uschluu. tegeed neg ih shinechlel yarsan ***** yumdaa oron nutag dahi tomilogdosn sdakuudaa irj neg haraasai urid ni turiin alband ajilj bsanuu ugui yu sudalj uzeesee ene shinchleliin zasag gd ***** bgaa ***** idsen novshnuud
жинхэн өнөөдрийн мянгуужин Алтанхуяг шдээ.бүү түүнд хууртаж бай.
энэ засаг ийм л худалч хумуус шдээ огцоруулж чаддаг хумуусийг нь ажиллуулмаар байна
-“Магнай трейд” “Шунхлай” компани АИ-92 бензинийхээ үнийг 50 төгрөгөөр нэмэв-

0 Сэтгэгдэл
batnym
shatahuun oruulj importloh erhiig hasaj oor kampaniudad erh olgoj niileltiig nemegdyylg bolno shyy .Honglolt olgoson mongoo aldanga toocoj buchaaj ay .
2013.10.01
2013.10.01
2013.10.01
2013.10.01