Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бензиний үнэ нэмэгджээ

Хэд хоногийн өмнөөс л АИ-92 бензин зарим шатахуун түгээх станциар худалдаалагдахгүй байсан. Үүнийг шатахууны хомсдол, цаашлаад үнэ нэмэгдэх шалтгаан хэмээн хардаж байсан ч энэ нь биелэлээ олж “Магнай трейд” компанийн Баянзүрхийн товчооны цаана байрлах ШТС АИ-92 бензинийг 1680 төгрөгөөр борлуулж байна. Яагаад нэмэгдсэн шалтгааныг түгээгчээс асуухад, “Мэдэхгүй ээ. Бидэнд мэдэгдэх биш. Бямба гарагийн өдөр л нэмсэн” гэсэн тайлбар өглөө.
Саяхан Уул уурхайн сайд Д.Ганхуяг хэвлэлийнхэнтэй уулзахдаа, “Валютын үнийн ханшаас хамаарч шатахууны үнэ нэмэгдэхгүй. Монгол банктай хамтарч шатахууны үнийг барих зохицуулалтыг хийж байгаа” гэж хэлсэн.
Мөн Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнгөрсөн хавар шатахууны үнийг 50 төгрөгөөр хямдруулж, Мон-93 бензиний нээлтийг хийхдээ “Шинэчлэлийн Засгийн газар шатахууны үнэ нэмэгдүүлэхгүй” хэмээн хэлж байсан ч хэлсэн үг худал болж нефть импортлогч компаниуд эхнээсээ шатахууныхаа үнийг нэмжээ.

Д.Намнан

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан