Жүжигчин Жим Керри хүүхдийн ном гаргажээ. “How Roland Rolls” гэх нэртэй энэ номын санаа түүний хүүхэд ахуй насны айдсаас бий болсон гэнэ.
Тэрээр ном бичих болсон шалтгаанаа ярихдаа “Намайг бага байхад аав ээж архаг тамхичин байсан учраас тэр үнэр маш муухай санагдаад угаалгын өрөөндөө ороод хэдэн цагаар ч хамаагүй түгжчихдэг байснаа одоо болтол санадаг. Би тэднийгээ тамхиндаа хордоод нас барчихвий гэж их айдаг байсан” гэжээ. Түүнчлэн ном бичих болсон хоёр дахь шалтгаан нь аав нь түүнийг унтахад үлгэр уншиж өгдөг байсан амьдралых нь хамгийн аз жаргалтай өдрүүдийн дурсамжтай холбоотой гэнэ. Тиймээс Жим Керри эртнээс нааш хүүхдийн ном бичих санаа тээж явсаар өдгөө өвөө болсон хойноо хүслээ биелүүлж байгаа нь энэ ажээ. Тэрээр энэ номоо өөрийн бяцхан ач Жеймсдээ зориулсан гэнэ.