Греммигийн шагналт Kings of Leon хамтлаг зургаа дахь бие даасан “Mechanical Bull” цомгийн танилцуулгаа өчигдөр Нью-Йорк хотод хийлээ. Хамгийн сүүлд 2008 онд гаргасан “Only by the night” цомогт багтсан “Use somebody”, “Sex on fire” зэрэг бүтээлээрээ тэсрэлт хийсэн ч шинэ цомгийн ажил хэтэрхий удаан байна хэмээн шүтэн бишрэгчдээ зэмлэл хүлээгээд байсан юм. Тэдний төлөвлөгөө дагуу дараа жил Хойд Амеркийг тойрсон аялан тоглолт хийх ба хаана тоглох товийг дараа сард гаргах гэнэ.
Хамлагт дуучин болон гитарчны үүрэг гүйцэтгэдэг Калеб удаан хугацаанд томоохон хэмжээний тоглолт хийгээгүй учраас хуримтлуулсан бүхий л шинэ дугаралаа мэдрүүлэхийг хүсч байгаа талаараа Нью-Йоркд болсон ярилцлагын үеэрээ ярьжээ. Хамтлаг 1999 онд анх байгуулагдаад 2003 онд анхны “Young and young Manhood” цомгоо гаргаж ихээхэн амжилт олсон.