Залуучуудын хөгжлийг дэмжих, залуу гэр бүлийг орон сууцжуулах бодлогыг хэлэлцэв
Нийслэл-385” менторшип хөтөлбөр үр дүнгээ хэлэлцэж, хаалтаа хийлээ
Баянзүрх дүүргийн хэмжээнд цас хусах, давс бодис цацах ажил хийгдэж байна
“Үндэсний бичгийн цэвэр бичигтэн” шалгаруулах уралдааны шилдгүүд тодорлоо
Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна
Дэд ахлагч Б.Марал пауэрлифтингийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
Улаанбаатар-Мандалговь чиглэлийн авто замд цасан шуургатай, үзэгдэх орчин хязгаарлагдмал байна
I, II ангийн сурагчдын амралт арванхоёрдугаар сарын 23-нд эхэлнэ
Засгийн газар хуралдаж байна
"Болор цом 42”яруу найргийн наадамд яруу найрагч А.Лхагва түрүүллээ
Д.ТУНГАЛАГ: ИРЭХ ЖИЛ ХУУРАЙ СҮҮНИЙ ИМПОРТЫГ 15-20 ХУВИАР БУУРУУЛНА
-“Намрын ногоон өдрүүд”-д оролцогчдод ямар шалгуур тавьсан бэ. Сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид олширсон байна. Сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд анхаарал түлхүү хандуулсан юм уу?
-Үзэсгэлэнд оролцогчид дотоодод үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн тавих учиртай. Импортын бүтээгдэхүүн дэлгэх ёсгүй. Бүтгээдэхүүнийхээ зарим түүхий эдийг импортоор авдаг байж болно. Гэхдээ түүний гарал үүсэл нь тодорхой байх хэрэгтэй. Мөн тухайн үйлдвэрлэгчид Стандарчилал тохирлын үнэлгээний хуулийн шаардлагын дагуу “тохирлын гэрчилгээ” заавал авна. Мөн бүтээгдэхүүндээ сорилтын лабораторын шинжилгээ хийлгэх шаардлага тавьсан. Үзэсгэлэнгийн талбай дээр ч явуулын лаборатор ажилласан юм. Үзэсгэлэн худалдааны үеэр хэд хэдэн өдөрлөг зохион байгуулсан. Тухайлбал, “Монгол сүүний нэг өдөр” өдөрлөг боллоо. Тэгээд үйлдвэрлэгчид шингэн сүүгээ татаж авдаг машинаар марш зохион байгууллаа. Энэ нь шингэн сүүний хэрэглээг нэмэгдүүлхэд чухал түлхэц болсон гэж үзэж байна. Шингэн сүүний хэрэглээг нэмэгдүүлж байж фермерийн аж ахуйн үйл ажиллагааг дэмжих чухал алхам болно. Өнөөдөр манай зарим томоохон үйлдвэрлэгч хуурай сүүг сэргээж шингэн сүү үйлдвэрлэж байгаа. Энэ талаархи мэдээллээ сав баглаа боодол дээрээ үнэн зөв бичих ёстой. Ингээгүй бол хуулийн дагуу арга хэмжээ авна.
-Монгол бол уламжлалт мал аж ахуй эрхэлдэг орон. Сүүлийн үед фермерийн аж ахуй хөгжих хандлагатай байна. Тэгэхээр сүүний үйлдвэрт хэрэглэх сүүгээ дотоодоос бүрэн хангах бололцоо бий юү?
-Дотоодын шингэн сүүгээр нийслэл болон төвлөрсөн томоохон суурингийн хүн амын хэрэгцээг хангахад дутагдалтай байна. Өнөөдөр нийслэлийг тойрсон фермерийн аж ахуйгаас цуглуулж буй сүүний хэмжээ жилд 10-12 сая литр байдаг. Гэтэл нийслэлийн хүн амын сүүний хэрэгцээ жилд 100 сая литр. Зуны улиралд сүүний илүүдэл гардаг. Яагаад гэвэл бэлчээрийн мал аж ахуйтай учраас урин дулаан цагт сүүний нийлүүлэлт огцом өсдөг юм. Харин өвөл болохоор хомсддог. Ингээд л тухайн үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллахын тулд хуурай сүү ашиглахаас өөр арга алга. Чингис бондын хөрөнгөөр сайн үүлдэрийн 4500 үнээ оруулж ирэх тухай ярьж байна. Энэ талаар аж ахуйн нэгжүүдээс санал авсан. Тэгээд “Голомт” банкинд хүргүүлсэн байгаа. Ингээд “Мон таримал” компани банкны шалгуураа даваад зээл авсан. Фермерүүд Баруун Европын ашиг шим өндөр өдөрт 25-аас дээш литр сүү гардаг үнээ оруулж ирээд Монголын нөхцөлд нутагшуулах юм. Ингэснээр нийслэлийн хүн амыг шингэн сүүгээр хангах боломж бий.
-Манай улс жилд хэдий хэмжээний хуурай сүү импортолж байна вэ?
-Засгийн газар хуурай сүүнд квот тогтоох асуудлыг шийдсэн. Тэгэхээр ирэх жилүүдэд хуурай сүүний импортыг хязгаарлана гэсэн үг. Тухайлбал ирэх жил хуурай сүүний импортыг 15-20 хувиар бууруулах тооцоо бий. Монголчууд жилд 4000 тонн хуурай сүү импортоор авч байгаа. Үүнийгээ 8.8 дахин шингэрүүлж ашигладаг юм.
-Энэ онд фермерийн аж ахуй, жижиг дунд үйлдвэрлэгчдэд хэчнээн төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосон бэ?
-Дээр хэлсэн “Мон таримал” аж ахуйн нэгжид хоёр тэрбум төгрөгийн зээл олгосон. Үүнээс гадна Чингис бондын хөрөнгөөр сүү, сүүн бүтээгдэхүүний салбарт 29.9 сая ам.доллар олгохоор төлөвлөөд байгаа. Энэ мөнгийг төгрөгт шилжүүлбэл ойролцоогоор 50 тэрбум болно гэсэн үг.
-Өвөл хаяанд ирлээ. Хавар нийслэл болон томоохон хот суурингийн хэрэгцээг хангах нөөцийн мах бэлтгэх талаар ямар бодлого баримталж байна вэ?
-Энэ жил нийслэлд 12 мянга, Дархан, Эрдэнэтэд тус бүр 1000 тонн мах бэлтгэх шийдвэр гарсан. Улаанбаатар хотод бэлтгэх махыг хоёр багцад тэнцүү хувааж байгаа. Уг төслийн бичиг баримтыг яамнаас наймдугаар сарын 3-нд хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарласан юм. Төсөл сонгон шалгаруулалтаа одоо хийж байна. Аж ахуйн нэгжүүдээс ирсэн саналтай мэргэжлийн үнэлгээний баг танилцаад дүгнэлт гаргана. Тэгээд ямар аж ахуйн нэгжээр нөөцийн мах бэлтгүүлэхийг шийднэ. Тэгэхээр нийслэлд хоёр, Дархан, Эрдэнэтэд нэг нэг компани нөөцийн мах бэлтгэх юм. Өнгөрсөн жил энэ гурван газарт нэг нэг компани нөөцийн мах бэлтгэж нийлүүлсэн. Бид энэ долоо хоногоос санал ирүүлсэн махны үйлдвэрүүдээр явж мал нядалгаа нь гормын дагуу байгаа, шаардлага хангасан хөргөлтийн агуулахтай эсэхийг үзнэ. Дээр нь бидний тогтоосон үнээр мах борлуулах хэлцэлж хүрч чадах уу гээд маш олон хүчин зүйл бий. Засгийн газар нөөцийн махны суурь үнийг тогтоож өгдөг. Энэ оны мах бэлтгэлийн суурь үнэ өнгөрсөн жилийнхээс нэг их хэтрэхгүй. Гэтэл энэ жил мах бэлтгэлийн зардал өмнөх жилийнхээс арай өндөр байгаа мэдээлэл ирж байна. Гэхдээ бид өөрсдөө судалгаа хийж үзээд түүнтэй харьцуулж байж нөөцийн махны суурь үнийг тогтооно.
Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Тунгалагтай “Намрын ногоон өдөрүүд” үзэсгэлэн болон сүү, махны хангамжийн талаар ярилцлаа.
-Энэ намрын үзэсгэлэн худалдаа ямар болж байна вэ?
-“Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн найм дахь жилдээ болж байна. Энэ жил “Дүнжингарав” худалдааны төвд зохион байгууллаа. Уг худалдааны төв нээгдээд удаагүй тул худалдан авагчдын урсгал тийм ч сайнгүй байна. Үзэсгэлэн худалдаа “Эрүүл хүнс”, “Алтан намар”, “Шилмэл мал” гэсэн бүрэлдэхүүн хэсэгтэй болсон. Мал аж ахуйн үзэсгэлэн нь Мал эмнэлэг үржлийн газрын 90 жилийн ойтой давахцуулж Хүй долоон худагт хийлээ. Энэ арга хэмжээний үеэр аж ахуй эрхлэгчид хоорондоо туршлага солилцдог. Шинэ технологи, ургамлын шинэ сорт, малын үржлийн шинэ үүлдэрийг танилцуулдаг уламжлалтай. “Эрүүл хүнс”-ний үзэсгэлэн худалдаанд 130 орчим аж ахуйн нэгж 900 нэр төрлийн бүтээгдэхүүнтэй оролцсон. Гэхдээ бүгд эх орны хөрсөнд тарьсан төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, монгол малын махаар хийсэн бүтээгдэхүүн тавигдсан. -“Намрын ногоон өдрүүд”-д оролцогчдод ямар шалгуур тавьсан бэ. Сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид олширсон байна. Сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд анхаарал түлхүү хандуулсан юм уу?
-Үзэсгэлэнд оролцогчид дотоодод үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн тавих учиртай. Импортын бүтээгдэхүүн дэлгэх ёсгүй. Бүтгээдэхүүнийхээ зарим түүхий эдийг импортоор авдаг байж болно. Гэхдээ түүний гарал үүсэл нь тодорхой байх хэрэгтэй. Мөн тухайн үйлдвэрлэгчид Стандарчилал тохирлын үнэлгээний хуулийн шаардлагын дагуу “тохирлын гэрчилгээ” заавал авна. Мөн бүтээгдэхүүндээ сорилтын лабораторын шинжилгээ хийлгэх шаардлага тавьсан. Үзэсгэлэнгийн талбай дээр ч явуулын лаборатор ажилласан юм. Үзэсгэлэн худалдааны үеэр хэд хэдэн өдөрлөг зохион байгуулсан. Тухайлбал, “Монгол сүүний нэг өдөр” өдөрлөг боллоо. Тэгээд үйлдвэрлэгчид шингэн сүүгээ татаж авдаг машинаар марш зохион байгууллаа. Энэ нь шингэн сүүний хэрэглээг нэмэгдүүлхэд чухал түлхэц болсон гэж үзэж байна. Шингэн сүүний хэрэглээг нэмэгдүүлж байж фермерийн аж ахуйн үйл ажиллагааг дэмжих чухал алхам болно. Өнөөдөр манай зарим томоохон үйлдвэрлэгч хуурай сүүг сэргээж шингэн сүү үйлдвэрлэж байгаа. Энэ талаархи мэдээллээ сав баглаа боодол дээрээ үнэн зөв бичих ёстой. Ингээгүй бол хуулийн дагуу арга хэмжээ авна.
-Монгол бол уламжлалт мал аж ахуй эрхэлдэг орон. Сүүлийн үед фермерийн аж ахуй хөгжих хандлагатай байна. Тэгэхээр сүүний үйлдвэрт хэрэглэх сүүгээ дотоодоос бүрэн хангах бололцоо бий юү?
-Дотоодын шингэн сүүгээр нийслэл болон төвлөрсөн томоохон суурингийн хүн амын хэрэгцээг хангахад дутагдалтай байна. Өнөөдөр нийслэлийг тойрсон фермерийн аж ахуйгаас цуглуулж буй сүүний хэмжээ жилд 10-12 сая литр байдаг. Гэтэл нийслэлийн хүн амын сүүний хэрэгцээ жилд 100 сая литр. Зуны улиралд сүүний илүүдэл гардаг. Яагаад гэвэл бэлчээрийн мал аж ахуйтай учраас урин дулаан цагт сүүний нийлүүлэлт огцом өсдөг юм. Харин өвөл болохоор хомсддог. Ингээд л тухайн үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллахын тулд хуурай сүү ашиглахаас өөр арга алга. Чингис бондын хөрөнгөөр сайн үүлдэрийн 4500 үнээ оруулж ирэх тухай ярьж байна. Энэ талаар аж ахуйн нэгжүүдээс санал авсан. Тэгээд “Голомт” банкинд хүргүүлсэн байгаа. Ингээд “Мон таримал” компани банкны шалгуураа даваад зээл авсан. Фермерүүд Баруун Европын ашиг шим өндөр өдөрт 25-аас дээш литр сүү гардаг үнээ оруулж ирээд Монголын нөхцөлд нутагшуулах юм. Ингэснээр нийслэлийн хүн амыг шингэн сүүгээр хангах боломж бий.
-Манай улс жилд хэдий хэмжээний хуурай сүү импортолж байна вэ?
-Засгийн газар хуурай сүүнд квот тогтоох асуудлыг шийдсэн. Тэгэхээр ирэх жилүүдэд хуурай сүүний импортыг хязгаарлана гэсэн үг. Тухайлбал ирэх жил хуурай сүүний импортыг 15-20 хувиар бууруулах тооцоо бий. Монголчууд жилд 4000 тонн хуурай сүү импортоор авч байгаа. Үүнийгээ 8.8 дахин шингэрүүлж ашигладаг юм.
-Энэ онд фермерийн аж ахуй, жижиг дунд үйлдвэрлэгчдэд хэчнээн төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосон бэ?
-Дээр хэлсэн “Мон таримал” аж ахуйн нэгжид хоёр тэрбум төгрөгийн зээл олгосон. Үүнээс гадна Чингис бондын хөрөнгөөр сүү, сүүн бүтээгдэхүүний салбарт 29.9 сая ам.доллар олгохоор төлөвлөөд байгаа. Энэ мөнгийг төгрөгт шилжүүлбэл ойролцоогоор 50 тэрбум болно гэсэн үг.
-Өвөл хаяанд ирлээ. Хавар нийслэл болон томоохон хот суурингийн хэрэгцээг хангах нөөцийн мах бэлтгэх талаар ямар бодлого баримталж байна вэ?
-Энэ жил нийслэлд 12 мянга, Дархан, Эрдэнэтэд тус бүр 1000 тонн мах бэлтгэх шийдвэр гарсан. Улаанбаатар хотод бэлтгэх махыг хоёр багцад тэнцүү хувааж байгаа. Уг төслийн бичиг баримтыг яамнаас наймдугаар сарын 3-нд хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарласан юм. Төсөл сонгон шалгаруулалтаа одоо хийж байна. Аж ахуйн нэгжүүдээс ирсэн саналтай мэргэжлийн үнэлгээний баг танилцаад дүгнэлт гаргана. Тэгээд ямар аж ахуйн нэгжээр нөөцийн мах бэлтгүүлэхийг шийднэ. Тэгэхээр нийслэлд хоёр, Дархан, Эрдэнэтэд нэг нэг компани нөөцийн мах бэлтгэх юм. Өнгөрсөн жил энэ гурван газарт нэг нэг компани нөөцийн мах бэлтгэж нийлүүлсэн. Бид энэ долоо хоногоос санал ирүүлсэн махны үйлдвэрүүдээр явж мал нядалгаа нь гормын дагуу байгаа, шаардлага хангасан хөргөлтийн агуулахтай эсэхийг үзнэ. Дээр нь бидний тогтоосон үнээр мах борлуулах хэлцэлж хүрч чадах уу гээд маш олон хүчин зүйл бий. Засгийн газар нөөцийн махны суурь үнийг тогтоож өгдөг. Энэ оны мах бэлтгэлийн суурь үнэ өнгөрсөн жилийнхээс нэг их хэтрэхгүй. Гэтэл энэ жил мах бэлтгэлийн зардал өмнөх жилийнхээс арай өндөр байгаа мэдээлэл ирж байна. Гэхдээ бид өөрсдөө судалгаа хийж үзээд түүнтэй харьцуулж байж нөөцийн махны суурь үнийг тогтооно.
Т.Жанцан
0 Сэтгэгдэл