Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Леона Льюис анхныхаа хөгжимт кинонд бэлтгэж байна


  “Гайхамшигтэй хүчирхэг хоолойтой” хэмээн Уитни Хьюстноос өндөр үнэлгээ авч байсан Английн дуучин Леона Льюис анх удаагаа “Holiday” хэмээх хөгжимт бүтээлд тоглох тухайгаа мэдэгдлээ. Түүнтэй хамт инээдмийн жүжигчин Кети Бренд тоглох нь тодорхой ба зураг авалтыг Их Британи болон Итали улсад хийх гэнэ. Романтик хайрын түүхийг өгүүлэх энэ киноны найруулагчаар Макс Гива, Даниа Паскини нарар ахлуулсан “Streetdance” киноны баг ажиллах юм.  Дууны сонголтын хувьд Мадоннагийн “Holiday”, Cyndi Lauper-н “Girls just wanna have fun”, Wham хамтлагийн “Wake me up before you go” зэрэг хит дуунууд багтах нь тодорхой болов. Энэ талаар Леона “Маш сайн хамт олонтой хамтран ажиллах болсондоо баяртай байна” хэмээн жиргэжээ. Харин нээлтийн хугацааг ирэх жилийн зун гэж товлоод байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан