Apple корпорацийн ээлжит шинэ загвар “iPhone 5C”, “5S” гар утасны борлуулалт тэсрэлт хийж чадлаа. Өөрөөр хэлбэл, худалдаанд гараад ердөө гурав хоногийн дотор дэлхийн даяар 9 сая ширхэг зарагдаж бусад гар утас үйлдвэрлэгчдийн санааг зовоож байна. Хоёр төрөл өөр өөрийн гэсэн онцлог агуулсан нь маш зөв алхам болж хүмүүсийг багагүй сандарган хаа сайгүй нээлтийн өдрийг хүлээн дугаарлаж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Түүнчлэн “iPhone 5S” загвар хэрэглэгчдийн дунд илүү их хүлээлт үүсгэснийг 6%-ийн илүү борлуулалтаас харж болох юм.”Хурууны хээ таних шинэ технологи, болон олон өнгийн сонголт нь олон хэрэглэгчийг татаад зогсохгүй урьд урьдны гаргаж байсан шинэ бүтээгдэхүүний борлуултыг бут цохьсон үзүүлэлт боллоо” хэмээн Гүйцэтгэх захирал Тим Күүк баяртайгаар мэдэгдэв.