Идэвхитэй бай
Идэвхитэй байх нь бусад зуршлуудыг илрүүлэх түлхүүр болдог. Өсвөр насны хүүхдээ амьдралд нь хяналт, хариуцлагатай байлгахад нь тусал. Идэвхитэй хүмүүс өөрийн аз жаргал болон аз жаргалгүй байдалдаа хариуцлагатай байхыг ойлгодог. Тэд өөрийн үйлдэл мэдрэмжээрээ бусдыг зэмлэн буруушаадаггүй.
Оюун санаандаа төгсгөлтэйгээр эхлэ
Хэрвээ тэд амьдралдаа хаана хүрэхийг хүсч байгаа талаар, үнэлэмж үнэ цэнэ, талаар, юунд хүрэх зорилгынхоо талаар тодорхой биш бол тэд цагийг дэмий үрээж бусдын санаа бодлоор ийш тийш хрвөж байна. Тэдний шийдвэр гаргах үйл явцыг удирдан жолоодох хувь хүний зорилго чиглэлээ бий болгоход тусла.
Тэргүүн зүйлээ тэргүүнд тавь
Энэ зуршил тэднийг амьдралынх нь хамгийн чухал зүйлийг хийх, үүндээ төвлөрөхийн тулд цагаа зөв зохицуулж нэн тэргүүнд тавихад тусладаг. Тэргүүн зүйлээ тэргүүнд тавих гэдэг нь хэцүү үед айдсыг давах, хатуу чанга байх гэсэн үг. Энэ нь юу хамгийн хамааралтай байгаагийнхаа хувьд амьд амьдрал болно.
"Ялалт-Ялалт" гэж бод
Харилцаа болгондоо ялалтыг бүтээн бий болгох боломжтой гэдэг итгэлийг суулгаж болно. Энэ зуршил нь 2 талыг аль алийг нь харилцан ашигтай шийдвэрт хүргэх санааг зоригжуулдаг. Таны хүүхэд бусдыг заналхийлэхийн оронд амжилтыг нь тэмдэглэхэд суралцах болно.
Эхлээд ойлгохыг хичээ, дараа нь ойлгуул
Ихэнхи хүмүүс сайн сонсдоггүй учраас амьдралыг нь хамгийн ихээр хойш татаж байгаа зүйл буюу ойлгохгүй байх явдалд хүрдэг. Энэ зуршлын хамгийн чухал харилцааны чадвар бол идэвхитэй сонсох гэдгийг сургах болно.
Синерги
Ямар нэг зүйлийг сайн хийхийн тулд ганц хүн хийснээс 2 юмуу түүнээс дээш хүн цугтаа хийх нь дээр. Энэ зуршлаар хүүхэд "чиний арга зам, миний арга зам" гэж сэтгэхийн оронд илүү, бүр сайн арга зам байх ёстой гэдэгт суралцана. Синерги нь хүүхдэд бусдыг дагуулах, бусадтай хамтрах харилцааг ч сургах болно.
Мэргэн үгийг хурцатгах
Хүүхдүүд өөрсдийгөө дахин өөрчлөх цаг гаргахад хэзээ ч хэтэрхий завгүй байх ёсгүй. Хүүхэд үгээ хурцлахад хувь хүнийхээ хувьд амьдралтайгаа илүү сайн нийцэж чадахаар хурцалж байдаг. Энэ нь амьдралын 4 гол хэмжүүр болох бие, тархи, зүрх, сүнсийг байнга шинэчилж, бэхжүүлж байх гэсэн үг юм.