Хүүхэд залуусыг номд хөтлөх, тэднийг номын үнэнч уншигчид болгох зорилготой номын баяр энэ амралтын өдрүүдэд болж байна. Өнгөрсөн оноос Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар тэмдэглэж эхэлсэн номын баярын энэ жилийн арга хэмжээнд олон төрлийн үйл ажиллагаа багтжээ. Тухайлбал Хүүхдийн номын ордонд “Гахайн гурван тоорой”, “Алтан загасны үлгэр” зэрэг хүүхэлдэйн жүжгийг хэд хэдэн удаа тавьж, Монголчуудын номын өв соёлыг харуулсан үзэсгэлэнг Үндэсний номын цагийн Үнэт ховор номын музейд гаргажээ. Түүнчлэн тэргүүний уншигчдын өдөрлөг, шинээр хэвлэгдэн гарсан номын сурталчилгаа, харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан номын сангийн үйлчилгээний тухай “Ярьдаг ном” нэртэй танилцуулгыг өнөөдөр зохион байгууллаа. Маргааш ч бас үргэлжлэх номын баярын 22-ны өдрийн хөтөлбөрийг танилцуулвал:
10.30-11.30 Хүүхэлдэйн жүжиг: “Гахайн гурван тоорой”,” Алтан загасны үлгэр”
Хүүхдийн номын ордон ”Боловсрол хөгжил” танхим
10:00-11.30 Гадаадын номын сангуудын туршлага –сургалт
Хүүхдийн номын ордон ”Мөрөөдөл” танхим
11.00-17.0 Зохиолчдын гарын үсэгтэй номын худалдаа
Улаанбаатар бизнес хөгжлийн төв
11.00-17.0 “Номын хавтас, дизайн” танилцуулга сурталчилгаа
Улаанбаатар бизнес хөгжлийн төв
12.00-13.00 “Шидэт номын найзууд” зохиолын дүрийн тоглолт
Хүүхдийн номын ордон ”Мөрөөдөл” танхим
11.30-13.30 Хүүхдийн зохиолч-уншигчдын уулзалт
Хүүхдийн номын ордон ”Боловсрол хөгжил” танхим
14.00-17.00 “Цахим ном”-ын танилцуулга сурталчилгаа
Улаанбаатар бизнес хөгжлийн төв
15.00-17.00 Уран үгсийн чуулган: Ардын уран зохиолчид, “Болор цом”-ын эзэд
Үндэсний номын сан
15.00-16.30 “Номын эмч” сургалт
Хүүхдийн номын ордон ”Мөрөөдөл” танхим
16.00-16.30 Хүүхэлдэйн жүжиг: “Гахайн гурван тоорой”,” Алтан загасны үлгэр”
Хүүхдийн номын ордон ”Боловсрол хөгжил” танхим
16.00-17.30 “MONBIBLIO” сургалт
Хүүхдийн номын ордон ”Мөрөөдөл” танхим
17.30-18.00 Хаалтын үйл ажиллагаа тус тус болох юм байна. Мөн эдгээр өдрүүдэд Үндэсний номын санд гэхэд дөрвөн өөр үзэсгэлэн, Хүүхдийн номын ордонд гурван үзэсгэлэн, Улаанбаатар бизнес хөгжлийн төвд номын үзэсгэлэн худалдаа, шинэ номын танилцуулга, зохиолчдын гарын үсэгтэй худалдаа, номын шагналтай тэмцээн уралдаан зэргийг зохион байгуулж байна.