Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна
У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
"Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Улс тунхагласны ойн бөхийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
ГССҮТ болон салбар эмнэлэгт нийт 429 хүн яаралтай тусламж авчээ
Хиймэл оюунд суурилсан кибер халдлагын хохирол 64.4 тэрбум ам.долларт хүрнэ
iPhone 5S-ийн хамгийн анхны худалдан авагч Австралид тодорлоо
Дэлхийн бусад томоохон хотын Apple-ийн салбар дэлгүүрт Сиднейтэй ижилхэн дүр зураг ажиглагдаж байлаа. Нью-Йорк, Лондон, Бээжин, Токио гээд шинэ iPhone худалдаалж байгаа бүх дэлгүүр өндөр ачаалалтайгаар баасан гаригийг үдлээ. Зах зээлийн шинжээчдийн тооцож буйгаар Apple эхний өдрөө 2 сая iPhone 5S болон 5С худалдаалсан байх тооцоо гарчээ. Үүгээр бол iPhone-ийн хоёр шинэ загвар эхний долоо хоногтоо 5,5-8 сая хувиар борлогдох төлөвтэй байна. iPhone-ийн өмнөх загвар буюу iPhone 5 худалдаанд гарсан эхний долоо хоногтоо таван сая хувь борлогдож байсан юм. Харин энэ удаа хоёр өөр загвар гарсан учраас өмнөх амжилтаа ахиулна гэж найдаж байна.
Ямартай ч, шинэ iPhone-ийн анхны хэрэглэгчид болох гэсэн худалдан авагчдын эрэлт их байгаагаас Их Британийн зарим дэлгүүрт аль хэдийнэ хомсдол үүсчээ. Хэрэглэгчид хямд үнэтэй 5С-г бус хурууны хээ таньж, зөвхөн тухайн хэрэглэгчийн ID-гаар түгжиж, нээдэг дэвшилтэт 5S-ийг илүүтэй сонирхож байгаа ч энэ загвар нь тийм ч олон хувь үйлдвэрлэгдээгүй бололтой. Британийн зарим дэлгүүр зөвхөн онлайнаар урьдчилсан захиалга авч, дэлгүүртээ худалдаа хийхгүй байна. Энэ нь хэрэглэгчдийг гонсойлгож байгаа ч Apple энэ талаар тодорхой тайлбар хийсэнгүй. Тус компанийн Лондон дахь салбарын гадна хүмүүс хэдэн өдрөөр дугаарлаж зогссон бөгөөд хамгийн эхний байрыг эзэлсэн хүнээс 5000 фунтээр очерыг нь худалдан авах санал хүртэл гарсан ч Apple-ийн үнэнч фэн энэ саналаас татгалзжээ.
Токиогийн анхны худалдан авагч
Apple-ийн дэлгүүрийн ажилтнууд худалдан авагчдадаа баяр хүргэж байна.
Их Британийн анхны худалдан авагч
Гласгоу хот
Токиогийн дэлгүүрийн гаднах дараалал
Токиогийн худалдан авагчид
Нью-Йорк,
5S болон 5С-гийн гэрийг харьцуулан харуулж байна. 5S-ийг дээд зэрэглэлийн хөнгөн цагаанаар хийсэн учир эвдрэл гэмтэл даах чадвар маш сайн, харин 5С-гийн тухайд хуванцар гадаргуутай юм.
Мөн 5S-ийн хамгийн гол онцлог нь хэрэв утас алдагдсан, гээгдсэн тохиолдолд зөвхөн өөрийн Apple ID-гаар нээгддэг. Өөрөөр хэлбэл утсыг авсан хэн нэгэн ашиглах ямар ч аргагүй гэсэн үг. Энэ нь iPhone цаашид хулгайд алдагдах эрсдлийг хааж байгаа юм.
iPhone 5S-ийн хамгийн анхны эзэн
Apple-ийн галзуу фэнүүдийн их хүлээлт төгсч, iPhone 5S болон 5С загварууд худалдаанд гарлаа. Шинэ iPhone-ийн хамгийн анхны эзэн болох гэсэн хэдэн мянган хүн дэлхийн томоохон хотууд дахь Apple-ийн дэлгүүрийн гадна сүүлийн хэдэн өдөр дугаарласан билээ. Дэлхийн хотуудын цагийн зөрүүний дагуу Австралийн Сидней хот дахь Аpple-ийн дэлгүүрийн гадна дугаарласан хүмүүс iPhone 5S-ийн хамгийн анхны худалдан авагчид болов. Тухайлбал, Жимми Гунаван хэмээх 33 настай залуу баасан гаригийн урьд шөнө 12 цагаас хойш дараалалд зогсоод iPhone 5S-ийн хамгийн анхны эзэн болж чаджээ. Тэрээр 2000 австрали доллараар өөртөө болон ээждээ хоёр 5S авсан байна. Гэхдээ тэрээр Индонезид байгаа ээждээ ирэх жилийн цагаан сарын бэлэг болгон явуулах гэж байгаа тул шинэхэн утсаа түр зуур хадгална хэмээн ярьжээ. Сиднейн салбар дэлгүүрийн гадна үүссэн дараалал
Дэлхийн бусад томоохон хотын Apple-ийн салбар дэлгүүрт Сиднейтэй ижилхэн дүр зураг ажиглагдаж байлаа. Нью-Йорк, Лондон, Бээжин, Токио гээд шинэ iPhone худалдаалж байгаа бүх дэлгүүр өндөр ачаалалтайгаар баасан гаригийг үдлээ. Зах зээлийн шинжээчдийн тооцож буйгаар Apple эхний өдрөө 2 сая iPhone 5S болон 5С худалдаалсан байх тооцоо гарчээ. Үүгээр бол iPhone-ийн хоёр шинэ загвар эхний долоо хоногтоо 5,5-8 сая хувиар борлогдох төлөвтэй байна. iPhone-ийн өмнөх загвар буюу iPhone 5 худалдаанд гарсан эхний долоо хоногтоо таван сая хувь борлогдож байсан юм. Харин энэ удаа хоёр өөр загвар гарсан учраас өмнөх амжилтаа ахиулна гэж найдаж байна.
Бээжингийн салбар дэлгүүр

0 Сэтгэгдэл