Дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж амьдарч буй авьяаслаг Америкчуудаас бүрдсэн энэ удаагийн шоу Лас Вегасын тэнгэр дор чуулсаар амжилттай өндөрлөлөө. Энэ удаагийн 8 дугаар улирлын тэмцээнд маш хүчтэй өрсөлдөгчид тунаж үлдсэн учраас ялагчыг шалгаруулах гэж багагүй зовсон талаар “Spice Girls” хамтлагийн гишүүн Мелани Броун хэлжээ. Тэмцээний эцсийн шатанд үлдсэн шилдэг 6 оролцогч дунд дуучин, илбэчин, дуурийн гурвал, алиалагч, бүжигчин гээд бүх төрлийн авьяастнууд үлдсэн нь үзэгчдийг саналыг хэд хуваасан. Энэ дундаас гайхалтай үзүүлбэрээрээ “Агаар дээрх бүжигчин” нэр зүүгээд байгаа Кеничи Эбина гэх Япон эр энэ жижигхэн биендээ баймгүй бусдаас өвөрмөц хөдөлгөөн, хэмнэл, нүүрний төрх байдал, хуурмаг үзэгдэл хийх чадвар зэргээрээ аргагүй ялгарч чадлаа. Кеничи ялагч болсноо сонсох агшинд “Үгүй ээ. Яг үнэндээ би өөрийгөө 3 эсвэл 4 дүгээр байранд л орох болов уу гэж бодож байлаа” хэмээн хэлэхэд шүүгч Ховард Стерн: “Бид өөртөө ийм итгэлгүй залууг ялагчаар сонгочихсон гэж үү” гэж хошигноод амжжээ. Өдгөө 39 настай Кеничи сүүлийн 20 жил тасралтгүй энэ урлагт тууштай хүчин зүтгэсний ачаар маш хөнгөн шингэн байдаг гэж шоуны үзэр хэлж байсан. Эцэст нь чамайг ийм амжилт гаргахад юу хөглөсөн бэ гэсэн хөтлөгчийн асуултад “Ердөө л миний дуусашгүй мэдрэмж” гэсэн хариултаараа үзэгчдийн сэтгэлийг дахиад хөдөлгөөд авчээ.