Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ТӨМС, ХҮНСНИЙ НОГОО КГ НЬ 500 ТӨГРӨГ БАЙНА

Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас жил бүр зохион байгуулдаг “Намрын ногоон өдрүүд” арга хэмжээний “Алтан намар 2013” ургацын баяр “Дүнжингарав” худалдааны төвд болж байгаа билээ.  Харин өчигдөр “Эрүүл хүнс 2013” шинэ ногоо, жимсний үзэсгэлэн худалдаа нээгдлээ. Энд эх орны хөрсөнд ургасан жимс жимсгэнэ, цагаан идээ, махан бүтээгдэхүүн, төмс, хүнсний ногоо зэргийг бүхий л аймгаас ирсэн үйлдвэрлэгч, хоршоологчид дэлгэн тавьжээ. Тэднээс талбайн түрээс авахгүй байгаа болохоор хэдий алс нутгаас ирсэн ч үнэ хямд байна. Тухайлбал,  Увсын чацаргана, үхрийн нүдний өтгөрүүлсэн 500 гр жүүс 4000 төгрөгийн үнэтэй аж. Уг жүүсийг 4-5 литр усанд найруулж уухад тохиромжтой хэмээн худалдагч нь хэлж байлаа.
Мөн чацаргана, үхрийн нүдний суулгац нэг ширхэг нь 2500 төгрөгийн үнэтэй. Үүнийг хүмүүс нэлээд сонирхож байв. Бас Өмнөговь аймгийн Ханхонгор сумын иргэн Т.Энхтуяа “Манайх давжаа алимны 105 ширхэг мод тарьсан. Нэг модноос 20-30 кг жимс хурааж авдаг. Тэгэхээр жилд 2-2.5 тонн ургац хураадаг юм. Нэг кг давжаа алимаа 7000 төгрөгөөр зарж байна. Энд авч ирсэн давжаа алимаа зараад дуусч байгаа” гээд алимны хоёр хайрцагтай жимс зааж байлаа. Үүнээс гадна цулхир, элэг бөөр, цусны даралт ихсэх өвчинд уудаг цай, цаатан ардын аагтай цай гээд эмчилгээ сувилгааны төрөл бүрийн ургамал ч өрж. Харин үнэ нь 2000-4000 төгрөгийн хооронд тогтжээ. Төрөл бүрийн жимсний чанамал ч савалгаанаас хамаарч 4000-6000 төгрөгийн ханштай байна. Бас төрөл бүрийн салат 1600-3000 төгрөг юм.
Хүнсний ногоо дэлгэсэн лангуунууд “Дүнжингарав” худалдааны төвийн гадна байраа эзэлжээ. Тэнд төмс, лууван, байцаа гээд бүх төрлийн ногоо нэг кг нь 500 төгрөгийн үнэтэй байна  Манжингийн үнэ харин дээрх ханшаас 100 төгрөгөөр илүү аж. Байгалийн зэрлэг сонгино нэг кг-ыг  нь 3000 төгрөгөөр худалдаалж байв.  Тус үзэсгэлэнд оролцож буй ногоочид “Хүнсний ногооны үнэ доод цэгтээ хүртэл хямдараад байгаа нь энэ. Үүнээс хямд байвал бидэнд ашиггүй. Хэдийгээр түрээс төлөхгүй байгаа ч ажлын хөлс, тээврийн зардал гээд чамгүй зарлага гарч байгаа” хэмээн ярилаа.

Т.Жанцан

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан