Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ФРАНЦ ҮНЭЭНҮҮД ӨДӨРТ ДӨРВӨН ТОНН СҮҮ ӨГНӨ

“Катар карго” гэсэн бичиг­тэй нисэх онгоц Улаанбаатар хотын “Чингис хаан” буудалд өчигдөр үдийн 12 цаг 45 минутад газардлаа. Манай улсад анх удаа газардаж буй онгоцны зорчигч нь монбилиард үүлдрийн 155 үхэр. Франц улсаас шууд нисч ирсэн алаг үнээнүүд манай улсын шингэн сүүний хэрэглээнд багагүй хувь нэмэр болох тухай эзэд нь хэллээ. “Нүүдэлчин групп” ХХК-ийн охин компани болох “Хишигтэн нүүдэлчин” энэхүү төслийг боловсруулж, өнөөдөр бодитоор хэрэгжүүлэхэд бэлэн болжээ. 15 жилийн өмнө байгуулагдаж, бизнесийн гараагаа эхлүүлж байсан “Нүүдэлчин групп” ХХК өнөөдөр уул уурхай, олборлолт хайгуул болон барилгын материалын үйлдвэрлэл эрхэлж буй томоохон байгууллага болжээ. Түүнчлэн хөдөө аж ахуйн салбарт ч хөл тавьж газар тариалан, гурилын үйлдвэрлэл эрхэлж ирсэн. Сүүлийн үед бизнесийнхээ хүрээг нэг шатаар ахиулсан нь мал аж ахуйн салбар, нэн ялангуяа сүүний чиглэлийн үхрийн ферм. Хүйтэнд тэсвэртэй, сүүний гарц нь монгол үнээнээс даруй 4-5 дахин их, хөл том, аарцагны хөгжил сайтай, дасан зохицох чадвартай. Түүнчлэн 9-10 наслахдаа сүүний гарц буурна, өвөл, хаварт багасна гэсэн ойлголт байдаггүй нь давуу тал.
Франц дахь ферм, орчныг яг адилхан бүрдүүлж байгаа учраас үнээнүүдээс гарах ашиг шимд ямар нэгэн өөрчлөлт, ялгаа гарахгүй гэж судалгааны багийнхан найдаж буй. Одоо бүгдээрээ 20 сартай гэнэ. Энэ нь Монголын үхрээр тооцвол бяруу болоод зургаан сар болжээ гэсэн үг. Гэвч биеийн хэмжээгээр бидний мэдэх нас бие гүйцсэн, тарган үхэрний дайтай том. Мөн хэд ч насалсан хээлтэх, тугаллахад асуудал гардаггүй аж. Европтоо “алдартай” улаан алаг үнээнүүд Монголын сүүний зах зээлд байр сууриа олох цаг ойрхон гэж “Хишигтэн нүүдэлчид” ярих.

2012 оноос хойш үхрийн ферм байгуулах төсөл бодитоор хэрэгжжээ. Судалгаа, шинжилгээ болон сүүний технологи, ферм байгуулах ажлыг өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн байна. Түүнчлэн санхүүгийн эх үүсвэрийг босгох шаардлага гарсан бөгөөд Засгийн газар, Монголбанкны хамтран хэрэгжүүлж буй хөтөлбөрт хамрагдсан аж. “Хүнсний гол нэр төрлийн барааны үнийг тогтворжуулах” хөтөлбөрөөс 1.8 тэрбум төгрөгийн зээл авчээ. Энэ мөнгө нь 150 үнээ, таван бух болж Францаас ирээд байна. “Хишигтэн нүүдэлчин” компанийн хэрэгжүүлж буй төсөлд нийт долоон тэрбум төгрөг шаардагдах аж. Үүнээс гурван тэрбум төгрөгийн ажил гүйцэтгээд байгааг компанийн захирал Ж.Баттөгс хэлсэн. Нийт санхүүжилтийг толгой компани “Нүүдэлчин групп”-ээс гадна “Мон дулаан трейд” ХХК гаргаж буй гэнэ.

Ж.БАТТӨГС: Нэг үхэрт 10 сая төгрөг зарцуулсан

“Хишигтэн нүүдэлчин” компанийн гүйцэтгэх захирал

-Танай компанийн худалдан авсан үхэрнүүд ирлээ. Төслийн ажлын явцад багагүй ахиц гарч байгаа болов уу. Шинэ фермийн талаар танилцуулаач?
-Гурван жилийн өмнөөс ХАА-н салбарт ферм байгуулах, гадаадаас үржил шимтэй мал оруулж ирэх судалгааны ажил эхлүүлсэн. Өнгөрсөн хугацааны ажил маань өнөөдөр биеллээ олж, монбилиард үүлдрийн 150 үнээ, таван бух буулаа. Франц улсаас авчирсан эдгээр шилмэл үхэр маань ирээдүйд Монголын сүүний хэрэгцээг хангах их ажлын эхлэл болж байгаа юм. Товчхондоо, “Хишигтэн нүүдэлчин” компани сүүний үүлдрийн эрчимжсэн фермийг байгуулан ажиллах болно.
-Шилмэл үүлдрийн үнээний ферм манай улсад бараг байдаггүй байх. Фермээ хаана байгуулсан бэ?
-150 үнээ гэдэг бол бүтэн ферм гэсэн үг. Монголд ингэж нэг дор нь онгоцоор авчирсан ферм байхгүй болов уу. Төв аймгийн Архус суманд “Хишигтэн нүүдэлчин” компани үйл ажиллагаагаа явуулдаг. Тэнд Францын технологиор орчин үеийн фермийн цогцолбор баригдаж байгаа, хоёр сарын дотор дуусчихна. Удахгүй бэлэн болсноор үхэрнүүдээ шинэ байранд оруулах юм. Тэр болтол үхэрнүүд хяналтын талбайд сар гаруй хугацаанд байх ёстой. Энэ үед хянаж, ажиглаж, эрүүл мэнд болон бусад зүйлийг дахин шинжилнэ дээ.
-Францаас ирсэн үхэрнүүд манай орны уур амьсгалд хэр дасан зохицох бол?
-Монбилиардын үхэр нь Европ тивийн уулархаг нутаг буюу хүйтэн бүсэд амьдарч, дасан зохицсон байдаг. Уулын, хээрийн, талын гэсэн өөр өөр орчинд амьдрах чадвартай. Сүүний гарц ихтэй, аарцаг болон хөлний хөгжил маш сайн. Бүх төрлийн хоолоор идээших боломжтой, дэлхийн үхэрний үүлдэр дотроо нэлээд сайнд тооцогддог шинэ үүлдэр юм. Бидний судалгааны дүнд монбилиард манай улсад илүү тохирох юм гэж үзсэн. Тусгай тэжээлээс гадна хивэг, дарш, өвсөн тэжээл хэрэглэнэ. Мэдээж манай орны уур амьсгал өөр, үхэрнүүд хээлтэй байгаа учраас хоол тэжээлийн орц, найрлагыг тохируулах ёстой. Үүнд, олон эрдэмтэн хамтарч ажиллаж байгаа. Жишээ нь, нэрт эрдэмтэн Дүгэрээ гуай бидэнд их тус болж байна.
-Хээлтэй үнээнүүд авчирсан гэлээ. Хэзээ тугаллах юм бол?
-Одоо бүгдээрээ дөрвөн сар хээлээ тээсэн. “Нүүдэлчин групп”-ын төлөөлөгчид Дүгэрээ гуайтай хамт Франц улсад очиж бүх үхрийн хээлийг шалгасан болохоор ямар нэг асуудалгүй. Тэгэхээр өнөөдөр ирсэн үхэрнүүд ирэх хоёрдугаар сараас тугаллаад эхэлнэ гэсэн үг. Монголын газар нутагт монбилиард үүлдрийн үнээнээс анхны тугал тэр үед гарна.
-Дэлхийд шилдэгт тооцогддог монбилиард үүлдрийн таван бух авчирсан гэсэн. Үхэрний үнийн тухай хэлж болох уу?
-Бид таван бух авчирсан маань цаашид өсгөж үржүүлэх зорилготойг илтгэнэ. 150 үхэр жилээс жилд төдий тоогоор үржинэ гэсэн үг. Тэр үед орон нутаг, Төв аймгийн малчдад худалдаалж, фермийг хөгжүүлэх аргачлалаар Монголын шинэ бахархал бий болгох юм. Нэг үхрийг Монголд авч ирэхэд нийт зардал нь дунджаар 8-10 сая төгрөг хүрч байна.
-Монголд идээших монбилиард үхэрний эцсийн бүтээгдэхүүн юу байх бол. Махны чиглэлээр ашиглах уу?
-Шинэ фермээс өдөрт 3-4 тонн сүү гарна. Хэдий их юм шиг сонсогдох ч Улаанбаатар хотын нэг дүүргийн л хэрэглээ шүү дээ. Тэгэхээр нийслэлчүүдийн баталгаатай эрүүл хүнсний эх үүсвэр нэгээр нэмэгдлээ. Махны зориулалтаар авчраагүй учраас бид тийм үйл ажиллагаанд ашиглахгүй.
-Мэргэжлийн хяналт, гааль болон бусад эрүүл мэндийн байгууллагууд судалгаа, шинжилгээний ажлаа хэзээ хийх вэ?
-Франц улс хүнсний эрүүл, аюулгүй байдлын хувьд дэлхийд тэргүүн эгнээнд бичигддэг. Тийм ч учраас бид энэ улсаас үхэр авахаар сонгосон юм. Манай орны хоёр талд Орос, Хятадын хоёр том зах зээл бий. Тэнд цэвэр үүлдрийн, шилмэл сортын үхэр олон байгаа нь мэдээж. Гэхдээ “Нүүдэлчин групп” хамгийн цэвэр бүсээс үхэр авахыг илүүд үзсэн. Франц бол дэлхийд хамгийн эрүүл хүнстэй орон шүү дээ.

Н.ГАНИБАЛ: Мах, сүүний чиглэлийн 3000 үхэр гадаадаас авна

ҮХААЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийн газрын дарга

-Сүүний чиглэлийн үхэр гадаадаас авчрахад ҮХААЯ хувь нэмрээ оруулсан гэсэн. Ер нь, салбар яамнаас фермийн аж ахуй  хөгжүүлэхэд ямар бодлого баримталж байна вэ?
-Дэлхийд мах, сүүний чиглэлээр шалгарсан үүлдрийн нэг бол монбилиард. Европын алдартай бяслаг болон сүүн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд энэ үхрийн сүүг голлон ашигладаг. Өнөөдөр “Хишигтэн нүүдэлчин” компани энэ төрлийн 155 үхэр оруулж ирлээ. Манай улсад гадаадаас шилмэл үүлдрийн үхэр онгоцоор оруулж ирж буй гурав дахь тохиолдол энэ юм. Цаашид европын орнуудаас энэ мэт сайн үхэр оруулж ирэх боломж бүрдэж, нөхцөл хангагдлаа. Тодруулбал, Засгийн газар, Монголбанктай хамтарч хэрэгжүүлж буй “Хүнсний гол нэрийн барааны үнийг тогтворжуулах” хөтөлбөрийн хүрээнд Франц, Германаас нэмж үхэр авчирна. Эхний ээлжинд “Нүүдэлчин групп” хамрагдсан бол дараа дараагийн аж ахуйн нэгжүүд бэлэн болж байгаа.
-Эдгээр үхрийг импортлоход хэдий хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн бэ. Ялангуяа ҮХААЯ-ны зүгээс?
-“Нүүдэлчин групп” сая хэлсэн хөтөлбөрийн хүрээнд дөрвөн жилийн хугацаатай, жилд гурван хувийн хүүтэй зээл олгосон. Монбилиард үхэр оруулж ирсэн компани маань 1.8 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан. Ерөнхий хөтөлбөрийн хүрээнд гадаадаас 3000 орчим шилмэл үхэр оруулж ирэх төслүүд явагдаж байгаа юм.
-Манай улс малаар баян мах, сүүгээ үйлдвэрлэдэг ард түмэн шүү дээ. Гэтэл ингэж гадаадаас үхэр авах шаардлага бий юү?
-Ер нь, жил бүр нойтон махны үнэ, хэрэгцээ хэлбэлздэг. Хэдийгээр манай улс малын тоо толгой ихтэй ч суурин маллагаа буюу фермийн аж ахуйг хөгжүүлж байж хаврын махны эрэлт, үнийн өөрчлөлтийг барих боломжтой. Юун түрүүнд, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх ажил хэрэгжүүлж байгаа нь ийм учиртай. Нөөцийн мах хэчнээн бэлдлээ ч иргэд нойтон мах авах сонирхолтой байдаг. Түүнийг хангахад нийлүүлэлтийг нэмэх нь зайлшгүй. Тэгээд ч манай улс өнгөрсөн жил тансаг хэрэглээний буюу импортын махыг 900 тонн оруулж ирсэн байдаг. Энэ импортыг орлуулахад өөрсдөө малаа өсгөдөг болох шаардлагатай.

Б.Ганбилэг

0 Сэтгэгдэл
hha
mahnii chigleleer bish geheer buh er uhernuudee buh bolgoh yum bh daa? yuu ch oilgosongui
ok
ҮНЭХЭЭР СОНИРАОЛТОЙ МЭДЭЭ БАЙНА ОО НОВШ ГЭЖ
hha
xuurxii xuduunii xeden fermervvd bvgd xoolgvi bolboodoo.mongol fermervvdiinxee svvg bolobsruulj diilexgvi baij yasan ix munguur xeden vxer gadnaas zuudug yumbe
Араас нь тэжээдэг тэжээл нь ачигдаж ирэх биз.
sain uils delgereh boltugai. ene 150 uher tum bum boloh boltugai.
ok
Хамгийн их уншсан