Загварын ертөнц хэзээд шинэ залуу дүр төрхөөр цангаж байдаг ч 70, 80 гарсан эмээ нар зайгаа тавьж өгөхийг хүсэхгүй байна. 75 настай Жиэн Вүүдс үсээ этгээд стилиэр тайруулж, зөвхөн залуу охид л өмсөнө гэж ихэнх хүний боддог TOPSHOP, URBAN OUTFITTERS гэх мэт брэндийн хувцаснаас сонголтоо хийдэг аж.
Залуугаасаа загварт сонирхолтой байсан тэрээр нас ахих тусам загварын ертөнцөд дурлах болж, нэртэй брэндийн дэлгүүрт ажиллах болжээ. Ингэхдээ тэрээр тухайн брэндийнхээ залуулаг стилийн хувцаснаас сонгож өмсдөг тул худалдан авагчид түүнээс санаа авч, өмссөн хувцсыг нь худалдан авах нь элбэг байдаг гэнэ. Түүний ач хүүхдүүд нь хүртэл эмээгээсээ хувцасныхаа сонголтын талаар зөвлөгөө авдаг байна.
Жиэн эмээ “Тэтгэвэр авсан өдрөөс амьдрал дуусдаггүй юм” гэж ярих дуртай гэнэ.