Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Би хайртай хүнтэй

“Би хайртай хүнтэй” Монголын уран сайхны кино нь залуучуудын хүн чанар, цэвэр сэтгэлийн гүн дэх гэнэн томоогүй үерхэл, нөхөрлөл, хайр дурлалын тухай өгүүлнэ. Мөнгөн дээр тогтсон хуурамч хайр дурлалаас өөр, эд баялагийг шүтсэн сэтгэлгээнээс бүр ч өөр, залуус өөрсдийн үнэт баялаг болсон чин сэтгэлийн дурлалаа хэрхэн хадгалж авч үлдэж байгаа талаар үзүүлэх болно. Тэд амьдралын их далайд хөл алдан хальтирхад ямагт ойрхон байдаг бөгөөд түүнээс бие биенээ хэрхэн татан гаргаж байгаа түүх өрнөх болно.
Энэхүү киноноос орох оролгын тодорхой хувийг сэтгүүлч Эрдэнэцогтын элэг шилжүүлэн суулгах мэс заслын эмчилгээний зардалд хандивлаж байгаа бөгөөд энэхүү киног Соёмбо кино театрын дэмжлэгтэйгээр 2013.09.20-нд шинэ улирлын нээлтээрээ гаргаж байгаагаараа онцлог юмаа.
Харамгүй сэтгэлтэн дэвжин дээшилдэг
Бусдыг тэнхрүүлэгч нь өөрөө тэнхрэнэ

                                          Сайн сайхан үйлсийн төлөө хамтдаа!
Дэмжигч байгуулагууд:
 Монголын сэтгүүлчдийн эвлэл, Монголын сайтын холбоо, Шинэ монгол радио, Монголын үнэн сонин, Шинэ дэлхий телевиз, Өдөр тутмын сонин

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан