Огноо :2013-09-18
Тендер шалгаруулалтын нэр: Хорооллын доторх зам, талбайн борооны ус зайлуулах шугамын хийх ажил
Тендер шалгаруулалтын дугаар: НХААГ-13/0293
Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос Хорооллын доторх зам, талбайн борооны ус зайлуулах шугамын хийх ажил /СБД-н 1,5 дугаар хороо/, НХААГ-13/0293–ыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 20 000 /Хоринмянга/ төгрөгөөр худалдан авч болно.Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн туршид хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
Борлуулалтын орлого:Сүүлийн 3жил буюу 2010, 2011, 2012 онуудад нийт мөнгөн дүнгийн жилийн дундаж нь 441,000,000 сая төгрөгнөөс багагүй
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Тендерт оролцогчийн ирүүлсэн үнийн саналын 30% -тай тэнцэх
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 3 жил буюу 2010, 2011, 2012 он
Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: 2010, 2011, 2012 онуудын аль нэгэнд нэг удаа 294,000,000 сая төгрөгөөс багагүй
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: БХБЯамны 2.3.2. Хөрсний ус доошлуулах, шүүрүүлэх, эргийн бэхэлгээ, далан суваг үүний дотор төмөр замын далан, хоолой болон газар шорооны тусгай ажил хийх тусгай зөвшөөрөлтэй;
ЗТХБЯамны 2.8.1 Хатуу хучиллтай зам барих
2.8.6 Хатуу болон хайрган хучилттай зам засварлах тусгай зөвшөөрөл аль нэг нь байх, нотариатаар баталгаажуулсан байх шаардлагатай
Тендерийн хамт 29,400,000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Улаанбаатарын цагаар 11 цаг 00 минут өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн, 11 цаг 30 минутад нээнэ.
Гадаадын этгээд тендерт оролцох эрхгүй
Дотоодын давуу эрх тооцно
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Хаяг: Улаанбаатар хот,Чингэлтэй дүүрэг, Бага тойруу-15, Самбуугийн гудамж, Нийслэлийн Засаг захиргааны 4 дүгээр байр, 10 дугаар давхар, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар мэргэжилтэн Н.Баатардэмбэрэл
Холбоо барих утасны дугаар:75757804