Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нисэхийн салбарынхан шинэчлэлээ тодорхойлно


Далайд гарцгүй манай орны хувьд хөгжлийн тулгуур хүчин зүйлийн нэг бол агаарын тээвэр юм. Гэвч манай улсын агаарын тээврийг хөгжүүлэх стратеги төлөвлөгөө төдийлэн сайн биш хөгжлийн бодлого нь тодорхой бус байсан. Шинэчлэлийн Засгийн газар бай­гуулагдснаар  “Төрөөс ир­гэ­ний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бод­­лого”-ын баримт бич­гийг баталсан билээ. Энэ хү­рээнд Иргэний нисэхийн ерөнхий газраас “Салбарын шинэчлэл-2013” зөвлөлгөөн зохион байгуулах гэж буйгаа мэдээллээ.

Энэ удаагийн зөв­лөл­гөөнөөр иргэний нисэхийн салбарт хийгдэж байгаа бүтээн байгуулалт, шинэчлэлийн ажлын талаар дэлгэрэнгүй танилцуулахаас гадна цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлынхаа талаар хэлэлцэх аж. Хэлэлцүүлэгт ЗТЯ болон энэ салбарт хүчин зүтгэж явсан үе үеийн төлөөлөл  оролцох юм байна.

Өнөөдрийн байдлаар ма­­найд дотоодын агаарын тээв­рийн 10 компани үйл ажил­лагаа явуулж байна. Үүнд, “МИАТ” ТӨХК, Аэромонголиа,  Изинис Эйрвэйз, МАК, Геосан, Хүннү Эйрлайнс, Блю скай, Тэнгэрийн улаач, Томас эйр А-Жет зэрэг компани багтаж байгаа бөгөөд манай улсад 50 агаарын хөлөг бүртгэлтэйгээс 33 нь нислэгт тэнцсэн гэнэ.

Иргэний нисэхийн сал­барын нийт зорчигч тээвэрлэлт өмнөх оноос 23.1 хувиар, тээсэн ачаа 4.7 хувиар өссөн бол шуудан тээвэр 17.2 хувиар өсчээ. Харин олон улсын зорчигч  тээвэр 1993 оноос хойш жилд дунджаар 11.4 хувиар өссөн аж. Түүнчлэн “Чингис хаан” Олон улсын нисэх онгоцын буудлаар нийт 82 мянга 627 нислэг 6354 удаагийн олон улсын буулт хөөрөлт үйлдэгдсэн бөгөөд дамжин өнгөрөлт 2011 онтой харьцуулахад зургаан хувиар, олон улсын хөөрөлт буулт 4.1 хувиар өссөн байна.  Хоёр хөрш улсын хилийн дагуу агаарын 15 хаалга тогтоогдсон бөгөөд ес нь ОХУ-тай, зургаа нь БНХАУ-тай хиллэдэг.

Өнгөрсөн онд нийт нислэ­гийн тоо анх удаа 100 давж “Чингис хаан” Олон улсын ни­сэх онгоцны буудлаар үйлч­лүүлэгчдийн тоо 1.2 саяд хүр­чээ. Гэвч одоогийн байд­лаар манайд дэлхийн зах зээл дээр өрсөлдөх чадвартай компани байхгүй. Энэ салбарыг дэл­хийд өрсөлдөхүйц болгон хөг­жүүлэхийн тулд төр бодлогоор дэмжих нь чухал гэдгийг албаныхан хэлдэг. Тухайлбал, Урд хөршийн “Air china” гэхэд 300 орчим онгоцтой. Төр нь бодлогоор дэмждэг маш том авиакомпани. Түүнчлэн Солонгос, Япон гээд энэ салбарт амжилттай ажиллаж байгаа орны жишгээс харж байхад төр нь бодлогоор дэмжиж байдаг юм билээ. Тиймээс иргэний нисэхийн сал­барыг хөгжүүлэхийн тулд юу хийх талаар дээрх зөв­лөлгөөнөөр хэлэлцэх гэнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан