Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гудамжны урлагийн хамгийн том наадам “NUART”


“Nuart” бол орчоо цэвэр цэмцгэр байлгах, залуучуудын сэтгэхүйг хөгжүүлэх, нээх  зорилгоор 2001 оноос хойш зохиогдож ирсэн олон улсын гар зургийн наадам юм. Ерөнхийдөө 2005 оноос гудамжны урлагт түлхүү анхаарлаа хандуулж эхэлсэн нүд баясгаж, сэтгэл сэргээм энэ тэмцээн Норвегийн баруун эргийн Ставанжар хотод жил бүрийн есдүгээр сард болдог. Дэлхийн өнцөг булан бүрийн өөр өөр зан араншин, бодол, хандлагатай оролцогчид хүрэлцэн ирж графит, цоолтуур зэрэг байж болох бүхий л зүйлээр маш сонин содон зураглалыг бүтээнэ. Зарим нь харахад их хэцүү их олон өнгө хольсон ч утга санаа нь гүн гүнзгий байхад, нөгөө хэсэг нь энгийн зураглал хэрнээ инээмсэглэл бэлэглэх хүчтэй байдагт үүний утга оршино.

Энэ жилийн хувьд уламжлал болгон оролцдог М-city, Martin Whatson, Hush зэрэг алдартай баг болон хувь хүмүүсээс өөр 100 гаруй уран бүтээлчид тархиндаа буй төсөөллөө өнгө өнгийн будгийг ашиглан хотын хананд буулгасан нь ард иргэдийн сэтгэлийг маш их татаж байгаа нь ойлгомжтой. Наадам зохион байгуулагчдын зүгээс энэ удаагийн үзүүлбэрүүд урьд өмнө нь давтагдаагүй өгүүлэмжтэй байгаа талаар хэлж байна.





0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан