АНУ-ын түүхэнд цаглашгүй гавьяа байгуулсан улс төрийн зүтгэлтэн, сайд ноёд, цаашлаад ерөнхийлөгчийн хувийн амьдрал, тэдний үзэл бодлыг харуулсан киног найруулагч бүрийн зүтгээд байдаггүй нэг төрөл. Учир нь тухайн хүний зан араншинг ойролцоо гаргаж чадах болов уу, үзэгчдэд хэр зэрэг хүрэх бол гэсэн айдас бусад уран бүтээлээс илүү байдаг. Гэхдээ сайн дэлгэцийн бүтээл хийж чадвал гол баатрын талаар хүмүүсийн тэр болгон мэддэггүй зан араншин, сэтгэхүйг харж чаддаг.Тэгвэл бид дэлгэцээр энэ улсын түүхийг яах аргагүй бичилцсэн 28 дахь ерөнхийлөгч Вүүдров Уилсан гэж хэн байсныг харах тун удахгүй харах нь. Гол дүрд хамгийн үнэ цэнэтэй жүжигчнээр тодорсон Леонардо ДиКаприо энэ тоглоод зогсохгүй ерөнхий продюсерийн ажлыг давхар гүйцэтгэх гэнэ.
Тэгвэл бид дэлгэцээр энэ улсын түүхийг яах аргагүй бичилцсэн 28 дахь ерөнхийлөгч Вүүдров Уилсан гэж хэн байсныг харах тун удахгүй харах нь. Гол дүрд хамгийн үнэ цэнэтэй жүжигчнээр тодорсон Леонардо ДиКаприо энэ тоглоод зогсохгүй ерөнхий продюсерийн ажлыг давхар гүйцэтгэх гэнэ.
Ерөнхийлөгч В.Уилсон 1856 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдөр мэндэлж, Давидсон коллежд элсэж хамгийн онц сурагчаас ямар замналаар 1912 онд ерөнхийлөгчийн суудалд сууж Дэлхийн нэгдүгээр дайнд улс орноо удирдаж байсан зэргээр түүний намтартай Скотт Бергийн номноос сэдэвлэн бүтээх энэ киноны хүлээлт аль хэдийнэ үүсчээ. Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр худалдаанд гарсан энэ номын уншигч өдөр ирэх тусам нэмэгдэж байгааг “Barnes&Noble” дэлгүүр мэдэгдсэн байна. Киноны үйл явдлыг хувьд зохиолч С.Берг гол дүрээ бодит амьдралаас нь илүү баатарлагаар харуулахыг хүсч буйгаа кино багийханд мэдэгджээ.