Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Мисс бүсгүй төрөлх хотдоо эргэн ирлээ

АНУ-ын миссээр тодорсон энэтхэг гаралтай Нина Давулури баярт мэдээгээ хуваалцахаар төрөлх хот Атлантик ситидээ эргэн ирлээ. Хэдий тэрээр энэтхэг гаралтай боловч Америкт төрж өссөн, өөрийгөө америк хүн гэж боддог нэгэн гэдгээ миссээр тодорсныхоо маргааш өглөө нь өгсөн ярилцлагадаа хэлжээ. Ази гаралтай бүсгүй Америкийн миссээр шалгарсанд таагүй сэтгэгдэлтэй байгаа хүмүүст хандаж юу гэж хэлэх вэ хэмээн түүнээс асуухад “Хамгийн гол нь би өөрийгөө хэзээд америк хүн гэж бодсоор ирсэн”  хэмээн хариулсны зэрэгцээ тэмцээний шүүгчид үндэстэн ястны соёлын ялгааг үл харгалзан түүнийг миссээр тодруулсанд баярлаж бахархаж байгаагаа хэлжээ. Нина Давулури миссийн тэмцээний авьяасын үзүүлбэрт Энэтхэгийн үндэсний бүжиг бүжиж сонирхуулсан юм. Тэрээр Нью-Йоркийг төлөөлөн Америкийн мисст өрсөлдсөн юм.








0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан