Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сант сургууль сурагчдын автобусаар үйлчилж эхэллээ


Нийслэлийн Засаг даргын 2012 оны 08 сарын 24-ний өдрийн А/532 тоот захирамжаар замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор  Ерөнхий боловсролын сургуулиуд сурагчдын автобусаар сурагчдаа тээвэрлэж байгаа. Энэ хичээлийн жилд нийт 32 сургууль сурагчдын автобусыг үйлчилгээнд гаргаад байгаа юм. Өнгөрсөн хичээлийн жилээс эхлэн нийслэлийн Боловсролын газраас удаа дараа шаардлага тавьсны дагуу “Сант” сургууль  сурагчдын автобусаар үйлчилж эхэлжээ. Тус сургууль нь энэ долоо хоногоос  4 автобусаар сурагчдаа тээвэрлэж эхэлсэн бол нэмж 2 автобусыг үйлчилгээнд гаргахаар төлөвлөжээ. Харин 1-р сургуулийн захиргаа ирэх долоо хоногт сурагчдаа автобусаар зөөж эхэлнэ гэдгээ мэдэгдээд байна. Нийслэлийн Засаг даргын захирамжаар зарим сургуулиуд сурагчдын автобусыг үйлчилгээнд гаргаснаар тодорхой хэсэгт замын хөдөлгөөний ачаалал буурч байгаагаас гадна бага ангийн сурагчдын аюулгүй байдлыг хангаж, гарч болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлж байгаа юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Mash zuv...undur tulbur avchihaad avtobus yavuulah heregtei shuu dee..
Хамгийн их уншсан