Манай гарагийн хамгийн өндөр хүн ӨМӨЗО-д амьдардаг гэдгийг та бүхэн мэдэх бизээ. Өдгөө 54 настай Бао Шишун гэх 2 метр 36 см өндөртэй энэ эрхэм түрүү жил Геннисийн дээд амжилтыг эзэн болсон. Тэгвэл түүний биеийн онцлог хоёрын хоёр амьтны амийг аварсан сайхан үйл явдал Хятадын зүүн хойд нутаг болох Лиаонин аймагт боллоо. Эндхийн “Рояал Жиди” хэмээх загасны хүрээлэнгийн усанд гадны нөлөөгөөр хуванцар эд орж, түүнийг залгисан хоёр дельфиний биеийн байдал муудан хоол идэх дуршилгүй болох зэрэг шинж тэмдэг эхнээсээ илэрч эхэлжээ. Ингээд амьтны эмч нар дельфиний амийг аврах гэж хэд хэдэн удаа оролдсон ч бүтэлгүйтсэн учраас ноён Баогоос тусламж гуйсан байна. Хамгийн гол нь дельфиний шүд маш хурц учраас шүдийг аюулгүй болгосны дараа дэлхийн дээд амжилт эвдэгч маань 1 метр 6 см урт гараа ашиглан дельфиний гэдсэнд орсон хаягдалыг салгаж авсан гэнэ. Тус газрын эрхлэгч Чен Лужун түүнд маш их баярлаад зогсохгүй амьтдын биеийн байдал тун сайн байгаа талаар Xinhua агентлагт ярьжээ.