Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Францтай мал эмнэлгийн салбарт хамтран ажиллана

Энэ оны хоёрдугаар сарын 25-нд Үйлдвэр, хөдөө аж ахуйн дэд сайд Ц.Туваан тэргүүтэй ажлын хэсэг Франц улсад айлчилж мал аж ахуйн салбарт хамтын ажиллагаа эхлүүлсэн. Үүний үр дүнд сүүний чиглэлийн шилмэл үүлдрийн үхэр, ямаа авахаар тохирсон нь өнгөрсөн зургадугаар сард хэрэгжсэн билээ. Тодруулбал, Альпин үүлдрийн 200 ямаа, Монбелиард, Тарантейз, Хольштэйн үүлдрийн 50 үхрийг “Ростан Монгол” ХХК-иар зуучлуулан оруулж ирсэн.

Хоёр орны хамтын ажиллагаа эхэлснээс хойш анх удаа Францын төлөөлгчид манай улсад айлчилж байна. Энэ долоо хоногт үргэлжлэх айлчлалыг “Ростан Монгол” компани зохион байгуулж буй юм. Франсуа Тюрка тэргүүтэй айлчлагч талын бүрэлдэхүүнд Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн холбоо, мал эмнэлгийн салбарын төлөөлөгч нар багтжээ. Өнөөдөр талууд мал эмнэлгийн саларт мэргэжилтэн солилцох, зөвлөж туслах тухай гэрээ байгуулж буй юм. Үүнд, ҮХААЯ-ны Мал эмнэлэг, үржлийн газрын захирал М.Галбадрах, Францын мал эмнэлэг, малын эмч нарны мэргэжлийн байгууллага “СEVEO”-гийн ерөнхийлөгч Пьер Бруиэ нар гарын үсэг зурлаа. Францын төлөөлөгчид нөгөөдөр эхлэх “Шилмэл мал 2013” өдөрлөгийн нээлтэд оролцож, Альпин үүлдрийн ямаа болон үнээнүүдийнхээ талаар малчид, фермерүүдэд танилцуулах аж.

Б.Билэгт

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан