Залуучуудын хөгжлийг дэмжих, залуу гэр бүлийг орон сууцжуулах бодлогыг хэлэлцэв
Нийслэл-385” менторшип хөтөлбөр үр дүнгээ хэлэлцэж, хаалтаа хийлээ
Баянзүрх дүүргийн хэмжээнд цас хусах, давс бодис цацах ажил хийгдэж байна
“Үндэсний бичгийн цэвэр бичигтэн” шалгаруулах уралдааны шилдгүүд тодорлоо
Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна
Дэд ахлагч Б.Марал пауэрлифтингийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
Улаанбаатар-Мандалговь чиглэлийн авто замд цасан шуургатай, үзэгдэх орчин хязгаарлагдмал байна
I, II ангийн сурагчдын амралт арванхоёрдугаар сарын 23-нд эхэлнэ
Засгийн газар хуралдаж байна
"Болор цом 42”яруу найргийн наадамд яруу найрагч А.Лхагва түрүүллээ
Оюу толгойн цахилгааны шугамын ажлыг япончуудад даатгав
Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт өнгөрсөн долоо хоногт Японы Аж үйлдвэр, худалдааны яамтай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурав. Тодруулбал, Монгол Улсад Японы талаас алдагдал багатай цахилгаан дамжуулах, түгээх систем нэвтрүүлэх ажлын эхлэл ийнхүү нээгджээ. Санамж бичгийг тус улсын АҮХЯ-ны харьяа Шинэ технологи, үйлдвэрлэлийн хүрээлэнгийн ерөнхийлөгч Курота Кёнжи гарын үсэг зурж баталгаажуулав.
Энэ оны нэгдүгээр сарын 8-нд Монгол, Японы байгаль орчны яамдын хооронд хүлэмжийн хийг бууруулах чиглэлд хамтран ажиллах ерөнхий хэлэлцээр байгуулсан. Түүний үйл ажиллагааг шат ахиулах санамж бичиг нь өнгөрсөн долоо хоногт тохиосныг албаны хүмүүс онцолж байна. Шинэ санамж бичгийн хүрээнд Оюу толгой, Цагаан суварга чиглэлд 220 кВ-ийн өндөр хүчдэлийг алдагдал багатайгаар хүргэх 160 км хос шугам татах юм. Уг ажлын зардлыг Японы талаас санхүүжүүлж 2014 оны есдүгээр сарын 30-нд ашиглалтад хүлээлгэн өгөхөөр тохирчээ. Ийнхүү япончуудаар хийлгэх ээлжит ажлын тов, төлөвлөгөө бэлэн болж байгаа ч хөрөнгө санхүүжилт хэзээ эргэн төлөгдөхийг нууцаллаа. Хос шугам ашиглалтад орсноос хойш алдагдлыг харьцуулан тооцоолж, орон нутгийн өөр чиглэлд нэмж байгуулан, ашиглахаар төлөвлөсөн байна.

Б.Билэгт
0 Сэтгэгдэл