Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Намрын ногоон өдрүүд” гурван хэсгээс бүрджээ

Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас зохион байгуулдаг “Намрын ногоон өдрүүд” арга хэмжээний талаар албаны хүмүүс мэдээллээ. Есдүгээр сард багтаан зохион байгуулах өдөрлөг гурван төлөөр үргэлжилж буй юм. “Алтан намар 2013” ургацын баяр “Дүнжингарав” худалдааны төвд энэ сарын 5-нд эхэлжээ. Харин нөгөөдөр буюу 18-нд “Эрүүл хүнс 2013” шинэ ногоо, жимсний үзэсгэлэн худалдаа нээгдэнэ. Мөн тэр өдөр “Шилмэл мал 2013” өдөрлөг нээгдэж таван өдөр үргэлжлэх аж. Хүй долоон худагт зохион байгуулах арга хэмжээнд гурван аймгаас бусад нь төлөөллөө оролцуулахаар болжээ. Учир нь, Увс аймагт боом өвчин гарч залгаа байрлах хоёр аймгаас мал ирүүлэхийг цуцалсан гэнэ. Тиймээс бусад аймгийн малчид, аж ахуйчдын шилмэл мал “Намрын ногоон өдрүүд”-ээр цуглах нь. Найм дахь жилдээ зохион байгуулж буй өдөрлөгийн оролцогчдын тоо нэмэгдсэн учраас Хүй долоон худагт малчдыг төвлөрүүлжээ. 1000 гаруй мал аж ахуйч хүрэлцэн ирэх бөгөөд үзэсгэлэн худалдаа явуулах гэнэ. Шинээр ферм байгуулах болон аж ахуй эрхлэх хүсэлтэй иргэд, аж ахуйн нэгж эндээс шилмэл мал худалдан авах боломжтой. Түүнчлэн өдөрлөгийн үеэр “Дүнжингарав” төвөөс Хүй долоон худаг руу чиглэсэн автобус цаг тутамд зорчих маршрут төлөвлөжээ. “Намрын ногоон өдрүүд”-эд мал маллагаа, таван хошуу малаас хөндий өсч буй бага, дунд ангийн сурагчдыг хамруулж, танилцуулахаар болсон нь онцлог аж.

Б.Билэгт

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан