Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ПАНАСОНИК брэнд орчин үеийн Монголын эмэгтэйчүүдэд зориулан гоо сайхан, арьс арчилгааны шинэ бүтээгдэхүүнээ танилцуулж байна

Панасоникийн гоо сайханы цахилгаан бүтээгдэхүүнүүдийн тусламжтайгаар идэвхтэй бас завгүй амьдралын хэмнэлдээ ч гоо сайхнаа хадгалж үлдээрэй.

2013 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Улаанбаатар хотын BEST WESTERN TUUSHIN зочид буудалд, Панасоникийн Ази Номхон Далайн бүсээс хамгийн сүүлийн үеийн, шинэ бүтээгдэхүүнээ Монголын зах зээлд танилцуулсан нь “Панасоник Гоо Сайхны Цахилгаан Бараа”-ны иж бүрдэл байлаа.

Панасоник брэндийн цахилгаан хэрэгсэл, гэр ахуйн бараа бүтээгдэхүүнийг  Монгол улсад худалдаалах албан ёсны эрхт байгууллага болох Глобал Электроникс ХХК нь уг гоо сайхан, арьс арчилгааны бүтээгдэхүүнүүдийг Монголын хэрэглэгчдэдээ шинээр санал болгож байгаа ажээ.

 “Beauty of Empowerment” буюу гоо сайхан эрх мэдлийг авчирна гэсэн утга бүхий уриатай Панасоникийн гоо сайхны бүтээгдэхүүнүүд Ази эмэгтэйчүүдийн хүсэл сонирхол, тэдний орчин үеийн зав чөлөөгүй амьдралын хэвшилд зориулагдан бүтээгдсэн аж.  Монголоос гадна  Тайланд, Вьетнам, Малайз, Сингапур зэрэг оронд тусгай дэвшилтэт технологи ашиглаж бүтээгдсэн Nanocare үсний сэнс болон нүүрний ионжуулсан уураар утагч, сормуус дэрвийлгэгч, Pocket Doltz нэртэй шүдний электрон сойз гэсэн бүтээгдэхүүнүүд худалдаанд гараад байна.

Панасоник брэнд бизнесийн бодлого, төлөвлөлтөө гоо сайхны бүтээгдэхүүний технологийн дэвшилд хандуулж байгаагаа зарласан. Азийн орнуудын нийгэм эдийн засгийн хурдацтай хөгжлийн үр дүнд эмэгтэйчүүдийн хүсэл, сонирхол, хэрэгцээ хувьсан өөрчлөгдөж байна. Эмэгтэйчүүд  арьс арчилгаа, эрүүл мэнддээ цогцоор нь анхаарал хандуулах болсон.  Хэдий тийм боловч Монголын хувьд цөөхөн тооны гоо сайхны цахилгаан бараа бүтээгдэхүүнийг хэрэглэх боломжтой байгаа нь эрүүл мэнд, арьс арчилгаагаа тансаг гоо сайхны салонд даатгахаас өөр аргагүй болгож байгаа юм. Үүнийг залруулахын тулд Панасоник брэнд боломжийн үнэ, сэтгэл хангалуун аргаар гоо сайхан байх шийдлийг  Монгол бүсгүйчүүддээ зориулан гаргаж иржээ.

Саяхан болсон “Панасоникийн Гоо Сайханы Цахилгаан Барааны иж бүрдэл Монголд”  нэртэй үйл ажиллагааны үеэр Панасоникийн Ази Номхон Далайн бүсийг хариуцсан ерөнхий захирал ноён Жүничиро Китагава хэлэхдээ “Панасоник брэндийн бодлогын амин чухал хэсэг бол үйл ажиллагаагаа Монгол шиг хөгжиж буй орнуудын зах зээлд түлхүү чиглүүлэх юм. Монголын хувьд бусдаас хамааралгүй биеэ даасан олон олон эмэгтэйчүүд өөрсдийн чадлаар амжилтанд хүрч байгааг бид олж харж байна.  Тэдгээр эмэгтэйчүүдийн орчин цагийн амьдралын энэ хэвшлийг Панасоникийн Гоо Сайханы цогц бүтээгдэхүүнүүд илүү хялбаршуулна гэдэгт бид найдаж байна.” гэжээ.

Монгол эмэгтэйчүүдэд илүү хялбар, тааламжтай амьдрахад нь Панасоникийн гоо сайханы цахилгаан бүтээгдэхүүнүүд туслах болно. Бүсгүйчүүдэд танилцуулагдаад байгаа, хэд хэдэн төрлийн бүтээгдэхүүн нь гоо сайхны арчилгаагаа зөвхөн салонд итгэн хүлээлгэх биш өөрөө, гэртээ бүрэн хариуцах боломжийг олгоно.  Загварлаг, орчин үеийн хэв маягийг тодорхойлогч бүсгүйчүүдийн гоо сайхны хэрэгцээнд зориулж бид Панасоник брэндийн дэвшилтэт технологи бүхий гоо сайхны бүтээгдэхүүнийг танилцуулж байгаа гэж Глобал Электроникс ХХК-ийн маркетинг борлуулалтын албаны захирал Д.Наранцэцэг онцолсон байна.

Панасоникийн гоо сайхны цахилгаан бүтээгдэхүүнүүд дэвшилтэт, онцгой нэгэн технологийг өөртөө агуулсан байдаг нь nanoe™ юм.  Энэ нь нянгийн эсрэг давхар үр нөлөөтэй ба энгийн ионтой харьцуулахад үнэр дарагчтай байдаг.  Nanoe™-ийн вирусын эсрэг үйлчилгээ нь чийгшилийг удаан барих давхар чадвартай. Энэ төрлийн электрон бараануудын үр нөлөөг нэмэгдүүлэх үүднээс чийгшлийг удаан хугацаанд барих хэрэгтэй байдаг.  Панасоникийн гоо сайханы цахилгаан бүтээгдэхүүний дэвшилтэт технологийн ачаар бүсгүйчүүд гэрийн спатай байх боломжтой болсон ба орчин цагийн завгүй амьдралын хэмнэлдээ огтхон ч түүртэлгүй сэтгэл ханамжтай, тав тухтай  байх боломжтой болж байгаа юм.  Сайхан харагдана гэдэг өмнө нь хэзээ ч ийм хялбар байгаагүй шүү дээ!

Уг нээлтийн үйл ажиллагаанаас гадна телевизийн сурталчилгаа, хэвлэл, самбарын сурталчилгаа,  дижитал маркетинг болон бусад зар сурталчилгааг багтаасан “Эрч хүчтэй, Эрхэмсэг бүсгүй таны сонголт” уриа бүхий маркетингийн үйл ажиллагаанууд цаашид үргэлжлэх бөгөөд Панасоникийн гоо сайхны цахилгаан бүтээгдэхүүнүүдийг бүсгүйчүүдийн гоо сайхан, арьс арчилгаа, болон эрүүл зөв амьдралын хэвшлийн салшгүй нэг хэсэг нь байлгах үүднээс үүнийг зохион байгуулж байгаа юм.

Nanoe™ үс хатаагч, nanoe™ нүүрний ионжуулсан уураар утагч, сормуус дэрвийлгэгч, болон Pocket Doltz шүдний электрон сойз болон бусад төрлийн бүтээгдэхүүнүүдийг Панасоникийн бүх салбаруудаар худалдаалж байна.

Панасоникийн тухай

Панасоник корпораци нь электрон бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл,  хөгжлийн хувьд дэлхийд тэргүүлэх брэнд төдийгүй нүүдлийн болон суурин аль ч хэрэглэгчдэд тохирсон бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэдэг. 1918 онд үүсгэн байгуулагдсанаасаа хойш тус компани нь дэлхийн хэмжээнд өргөжин тэлж өнөөдөр олон улсын 500 гаруй компанийг нэгтгэсэн брэнд болоод байна.  2013 оны 3 дугаар сарын 31-ны байдлаар нийт 7.30 их наяд иений борлуулалт хийсэн томоохон компани болжээ. Олон чиглэлд шинийг санаачлах үүрэг хүлээсэн  тус компани нь үйлчлүүлэгчдийнхээ амьдрал, нийгмийн байдлыг дээшлүүлэхийн тулд хичээн ажилладаг. Тус брэндийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг доорх хаягаас уншаарай. http://panasonic.net

Глобал Электроникс ХХК-ний тухай

Глобал Электроникс ХХК нь Панасоникийн албан ёсны түнш байгууллага бөгөөд 2007 оноос эхлэн Панасоник брэндийн хавтгай дэлгэцэт зурагтыг Монголын зах зээлд анхлан танилцуулж байсан бол 2008 оноос эхлэн Панасоник брэндийн бүх төрлийн гэр ахуйн цахилгаан барааг үйлдвэрээс  нь шууд нийлүүлсээр ирсэн. Улмаар 2010 оноос эхлэн бараа бүтээгдэхүүнийхээ төрлийг нэмэгдүүлж Панасоник брэндийн Агааржуулалтын системийг Монголын зах зээлд нийлүүлж эхэлсэн бол энэ удаад Панасоникийн эмэгтэйчүүдэд зориулсан цахилгаан барааны иж бүрдлийг Монголынхоо нийт үзэсгэлэнт бүсгүйчүүддээ хүргэж байна.

Панасоник Корпораци орчин цагийн Монгол бүсгүйчүүдэд зориулсан Гоо Сайхны Цахилгаан Барааны иж бүрдлийг танилцуулж байна

Панасоник Корпораци нь эмэгтэйчүүдэд зориулсан Панасоник нь орчин цагийн ажил хэрэгч, хүчирхэг Монгол бүсгүйчүүдэд зориулан “Гоо Сайханы Цахилгаан Бараа”-ны иж бүрдэлийг Монголын зах зээлд анхлан танилцуулж байгаа бөгөөд уг иж бүрдэл нь хамгийн сүүлийн үеийн шинэлэг nanoeTM технологийг өөртөө агуулсан, гоёмсог дизайнтай тул бүсгүйчүүдийн амьдралд өнгө нэмж, илүү үзэсгэлэнтэй болоход нь бодит нөлөө үзүүлэх болно. Бидний онцолж буй бүтээгдэхүүнүүд нь:

Нанокэйр ҮСНИЙ СЭНС (EH-NA30)

 Панасоникийн нанокэйр үсний сэнс нь таны үсийг намирсан зөөлөн, гялалзсан харагдуулах хамгийн шинэлэг nanoeTM  технологи бүхий сэнс юм. Уг сэнс нь маш бичил хэмжээ бүхий ионоор үлээдэг бөгөөд уг ион нь өөртөө асар их хэмжээний чийг агуулж байдаг тул таны үс илүү намирсан, гялалзсан харагдахаас гадна илүү эрүүл болдог байна. Бичил ионууд нь таны хуйхны илүүдэл тос, бохирдол зэргийг ч гүн цэвэрлэж өгдөг тул та хэзээд ч эрүүл үс, цэвэрхэн хуйхтай байх болно. Уг сэнс нь 50 градус хүртэл халуунаар үлээх боломжтой учир таны үсийг хурдан хатаахаас гадна хэт халуунаас болж гэмтэх аюулыг та мартах болно.

Нанокэйр НҮҮР УТАГЧ (EH-SA31)

Гүн чийгшил бүхий, эрүүл гялалзсан арьстай болохыг хүсвэл Панасоникийн Нүүр Утагчийг туршаад үзээрэй. Уг утагч нь маш бичил, нано хэмжээ бүхий уураар утдаг бөгөөд уг бичил дуслууд нь арьсанд гүн нэвчиж, шингэснээр арьсыг маш сайн чийгшүүлэхээс гадна арьсны нарийн бохирдлыг ч гүн цэвэрлэдэг давуу талтай. Уг нүүр утагчийг тогтмол хэрэглэснээр таны арьс байнгын чийглэг, гэрэлтсэн болох болно. Гоёмсог дизайн, авсаархан загвар нь хаана ч хэзээ ч хэрэглэхэд тохиромжтой тул таны гоо сайханы үнэнч туслах болно гэдэгт бид итгэлтэй байна.  Салоны үйлчилгээг гэрийн нөхцөлд, Панасоникийн гоо сайханы бүтээгдэхүүнээс мэдрээрэй.

ЭЛЕКТРОН СОЙЗ (EW-DS11)

Таны сувдан цагаан шүднүүд тань, Панасоникийн электрон сойзны тусламжтайгаар улам илүү цагааран гялалзах боллоо. Уг сойз нь тусгайлан бүтээгдсэн соник чичиргээ хийдэг бөгөөд минутанд 16,000 удаа чичирснээр таны шүд болон шүдний завсарыг маш нарийн цэвэрлэнэ. Жижиг бөгөөд, хотгор хэлбэртэй үс нь хэрэглэхэд эвтэйхэн байхаар бүтээгдсэн бөгөөд нэг жижиг хуруу батерейгээр 90 хоног хүртэл хугацаанд ажиллах боломжтой.

Панасоникийн эдгээр гоо сайханы бүтээгдэхүүнүүд нь Япон инженерүүдийн удаан хугацааны судалгаа, туршилтын үр дүнд бүтээгдсэн тул хэрэглэгчдийн сэтгэлд яг таг нийцнэ гэдэгт бид итгэлтэй байна.

















0 Сэтгэгдэл
Хаанаас авах юум болоо энэ бараануудыг
Хамгийн их уншсан