Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Nissan” жолооч нарт зориулсан ухаалаг цагаа танилцуулж байна

Дэлхийн шилдэг 10 автомашин үйлдвэрлэгч Nissan Motors жолоочдын аюулгүй байдлыг хангахад зориулан шинэ бугуйн цагийг худалдаанд гаргахаар зэхэж байна.  “Nismo watch ” нэртэй энэ бүтээгдэхүүн нь бугуйн цагийн 3 шинэ хослолыг санал болгоод байгаа юм. ECG/Electrocardiogram/ нь жолоочтйн зүрхний хэмнэл, хамгийн сүүлд бий болсон өндөр нам даралтын хэмжээг мэдээллэх бол, EEG/Electroencephalogram/ нь жолоочын тархины мэдээлэлд тулгуурлан анхаарал сарнилтын хувь, сэтгэл хөдлөлийг зааж, сүүлийн систем нь биеийн дулаан ба биед буй усны түвшинг тус тус харуулна.

Түүнчлэн цагийн зайг литигээр хийсэн учраас хамгийн багадаа 7 хоног зайгаа барих буюу машинаас ирж буй өгөгдлийг бугуйн цагтайгаа холбохын тулд смартфони эсвэл bluetooth зэргийг ашиглан хадгалаад зогсохгүй өөрийн Facebook, Twitter, Pinterest мөн Instagram зэргээ шалгах ч боломжтой. Шинэ бүтээлийн талаар корпорацийн маркетингийн асуудал эрхэлсэн менежер Гарет Дэнсмор “Өнөөдөр биедээ зүүж болох хэрэгсэл бол автомашин сонирхогчдын хамгийн их анхаарал татсан асуудал болоод байгаа учраас манайх Нисмо брендээ цаг хугацаа алдалгүй олон нийтийн хүртээл болгох гэж чадлынхаа хэрээр хичээж ажилласан” гэжээ. Одоогоор худалдаанд гаргах товыг зарлаагүй ч тун удахгүй хэмээн мэдэгджээ.



П.Сэлэнгэ

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан