Ноён Маккартни “Цоо шинэ” нэртэй 16
дуунаас бүрдсэн шинэ цомгоо ирэх сарын 15-нд худалдаанд гаргахаар болжээ. Энэ
ажилд Их Британийн хөгжмийн алдартай уран бүтээлч Пол Эпворт,Марк Ронсон
зэрэгтэй хамтран ажилласан гэнэ. Түүний удаан хүлээлгэсэн шинэ цомгийн онцлог
юу вэ гэсэн асуултад “Та бүгд тухайн үед л сонсоод дүгнэнэ биз дээ. Ямар ч
байсан маш сонирхолтой байна. Цомгонд багтсан дууны дийлэнх нь өмнөх Полын хүргэсэн
уран бүтээлээс эрс ялгагдахаар бүтээгдсэн. ” гэв. Үнийн хувьд одоохондоо
тодорхойгүй байгаа ч дундаж үнийг барих талаар тэрээр “MTV” телевизд
ярьжээ. Энэ мэдээг сонссон Битлз хамлаг баолон түүний шүтэн бишрэгчид
худалдаанд гарах өдрийг хуруу даран хүлээж байгаа гэнэ.
П.Сэлэнгэ