Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эдинбургийн их сургуулийн оюутнууд “Blurred Lines” сонсох хориотой

Ердөө хоёр сарын өмнөөс олон нийтийн сонорт хүрч дэлхийн шилдэг дууны жагсаалтыг олон долоо хоногийн турш амжилттай тэргүүлсэн Робин Тикийн бүтээл өнөөдрийн байдлаар “Youtube”  сувагт  171 сая хүн үзжээ. Тэгвэл зарим хүмүүс энэ дууг хэт шүүмжилж байгаагийн нэг төлөөлөл нь Эдинбургийн их сургуулийн оюутны зөвлөл юм. Тэдний үзэж буйгаар энэ дууны агуулга сургуулийн уриа, зорилгод нийцэхгүй гэнэ. Энэ талаар дэд захирал Кирсти Хай: “Ийм шийдвэрт хүрсэн шалтгаан бол манай сургуулийн орчинд сонсох ямар ч хэрэггүй цаг үрсэн зүйл байсан. Сургууль дээр сурах л хэрэгтэй” хэмээн Digitalspy цахим хуудсанд мэдээлсэн байна. Харин Робины бодлыг асуухад тэр ердөө л эмэгтэй хүний гоо сайхныг магтан дуулах л нэг хэлбэр гэжээ.

П.Сэлэнгэ

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан