Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

”Blue” Монголд

“Blue” хамлагийн тоглолт болоход ердөө 3 хоног үлдлээ. Тэдний тоглолтийн тайзны бэлтгэл ажил өчигдөр оройноос эхэлсэн ажээ. Одоогоор Төв цэнгэлдэх хүрээлэнд тус хамтлагийн тоглох тайзыг засаж эхэлсэн бөгөөд тус хамтлагийн инженер техникийн ажилтанууд энэ сарын 13 буюу тоглолтын өмнөх өдрийн өглөөний 6 цагт Чингис хаан ОУНБ дээр газардах юм. Харин хамтлагийн гишүүд болон арын албаны зарим хүмүүс мөн өдрийн орой 17 цагт Монголд ирнэ. Тэднийг хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтанууд, Blue хамтлагийн фэнүүд тосож жагсаалаар нийслэлийн зүг хөдлөх юм. Тоглолтын тасалбар борлуулалт үндсэндээ дуусч байгаа бөгөөд цөөн тоотой үлдсэн гэнэ   


•    Blue хамтлагийн 2 гишүүний гэрээс тэсрэх бөмбөг “олдох шахав”.
Хамтлагийн 2 гишүүн Энтони Коста, Данкан Жеймс хоёр өнгөрсөн 8 сарын 12-ны өдөр үл таних этгээдээс интернэтээр дамжуулан дургүйг нь хүргэсэн шуудан хүлээж авсан нь тэдний Лондон дахь Уотфорд эдлэнгийн газарт нь тэсрэх бодис дэлбэлнэ гэсэн онлайн сүрдүүлэг болж таарсан байна.
Цагдаагийн ажилтнууд тэдний гэрийг нэгжсэн ч юу ч олсонгүй. Коста Их Британий Sunday Mirror-т өгсөн ярилцлагандаа “Заналхийлж, сүрдүүлсэн тэрхүү мессэж миний сэтгэлийг маш их зовоосон. Миний хийж буй бүхий л ажил ийм л учиртай юм байж л гэж бодсон. Гэхдээ дургүй минь маш их хүрсэн. Тэгээд л цагдаагийн газар луу утасдаж өөрийгөө, гэр бүлээ аварья гэж бодлоо” гэсэн байв. Харин Жеймс хэлэхдээ ээждээ үнэхээр их санаа зовсоноо л хэлье, өөр зүйл хэлэхийг хүсэхгүй байна гэсэн тайлбарыг өгчээ.

•    Blue хамтлагийн Саймон Уэбб үнэт эдлэлд тун дуртай нэгэн байжээ.
Тэрээр шоу бизнест хөл тавингуутаа л гэнэт баяжсан гэсэн шиг мөнгийг баруун солгойгүй цацаж эхэлдэг нэгэн байжээ. Өөрийнх нь сонирхлыг ихээр татсан үнэт эдлэлүүдэд гар татдаггүй байна.
2001 онд Их Британид ид нэрд гарч байхдаа поп од маань өөртөө зориулж чамгүй үнэтэй хүзүүний зүүлт худалдан авчээ. Гэвч тэрээр удалгүй тансаг амьдралдаа цэг тавихаар шийдэв бололтой.
Түүний дараагаар “ The Sun” сэтгүүлд өгсөн ярилцлагандаа “Миний хамгийн ихээр мөнгөө үрдэг байсан зүйл бол үнэт эдлэлүүд. 50 центийг л би юу ч биш гэж боддог байсан. Зүүлтүүдээ битүү зүүчихэд л хип хоп од шиг л харагддаг байсан байх. Гэхдээ тэр байдал минь үнэхээр утгагүй харагддаг байсныг би мэднэ л дээ. Үнэтэй авсан үнэт эдлэлүүддээ анхаарал тавиагүйн улмаас онгоц, бэлтгэлийн байр болон бусад газруудад мартаад орхиод явчих тохиолдол зөндөө л байсан. Зөвхөн нэг гинжинд л гэхэд 70,000 евро зарцуулж байв. Тэгээд л би эцэст нь тэр 70,000 еврог би 2 өдрийн дотор олно. Тэглээ гээд надад ямар ч үр ашиг байхгүй, зөвхөн чанарын ялгааг л харуулж өгсөн” гэжээ.

•    Данкан Жеймс эрс шүүмжлэгдэв.
Данкан Жеймс Английн “The Big Reunion” телевизийн реалити шоунд оролцож байхдаа өөрийн бэлгийн амьдралаа ярьсан нь дараа нь түүнийг интернэтээр ижил хүйстнийг эсэргүүцэгч нэгний сүрдүүлгэнд өртөхөд хүргэжээ. Учир нь тэрээр 2009 онд реалити шоуны үеэр өөрийгөө бисексуал хэмээн илэн далангүй ярьсан удаатай.
  Гэтэл түүнд гэнэтхэн л цахим хаягууд болон Твиттерээр үл мэдэгдэх олон хүмүүсээс янз бүрийн дарамт шахалт, сүрдүүлэг ирэх болсон байна. Үүнийг тэрээр “Now” сэтгүүлд тайлбарлахдаа “Эхэндээ би өөрийгөө илэн далангүй нээхэд хүмүүс надруу бусад ижил хүйстнүүдийг эсэргүүцдэг шиг л дайрч давшилж байсан. Гэхдээ тэдний хэлснээр би одоо муудчихаагүй л байна. Тэдний ааш араншин хэтэрч эхэлсэн. Гэхдээ би тэдэнд хандаж нэг л  зүйл бичсэн. Та нар хэзээ нэг өдөр ХДХВ тусч, намайг хэлдэг шигээ тэгж үхэх болно гэж бичсэн” гэсэн байна.

•    Blue хамтлаг 2013 оны 10 сард аялан тоглолтоо Их Британи даяар хийхээр болжээ.
Тэд “The Big Reunion” телевизийн реалити шоунд оролцож байгаагынхаа хувьд өнгөрсөн 5 сарын 3-нд O2 Shepherd"s Bush Empire-д тоглолтоо хийсэн билээ.Тэд манай эх оронд энэ сарын 14-нд саатаж Монголын сонсогч, фенүүддээ “Roulette” цомгийн албан ёсны аялан тоглолтоо хийсний дараагаар ирэх 10 сард Английн  Norwich, Manchester, Newcastle, Leeds, Glasgow, Birmingham зэрэг томоохон хотуудаар аялан тоглолтуудаа үргэлжлүүлэхээр болсон байна.
Одоогоор 15 сая хувь цомог борлуулсан амжилттай хамтлагийн сүүлийн цомог болох “Roulette” , мөн цомогт багтсан “Hurt Lovers” дуу нь шилдэг 10 дуунд багтсан гээд хамтлаг дахин нэгдсэн цагаасаа тун амжилттай яваа. Түүнийгээ ч үзэгч сонсогч фенүүддээ зориулахдаа таатай байгаа нь дамжиггүй.
“Roulette” цомгийн хувьд урьд урьдынхаасаа илүүтэйгээр хамтлагийн гишүүд болоод дуу бүрт өөр өөрийн өвөрмөц шинж чанар, сэтгэл хөдөлгөм шүлэглэл, эрч хүчтэй бүжгийн хэмнэл гээд төрөл бүрийн онцлог шингэжээ. Хамтлагийн 4 залуус маань өнгөрсөн жилүүдэд Английн хамгийн шилдэг поп хамтлаг байсандаа урамшин, огтхон ч эргэлзэлгүйгээр цаашид дэлхийн өнцөг булан бүрт Elton John, Steve Wonder нартай цуг очих сонирхолтой байгаагаа нуусангүй.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан