Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна
У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
"Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Улс тунхагласны ойн бөхийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
ГССҮТ болон салбар эмнэлэгт нийт 429 хүн яаралтай тусламж авчээ
Хиймэл оюунд суурилсан кибер халдлагын хохирол 64.4 тэрбум ам.долларт хүрнэ
Франкфуртийн авто үзэсгэлэнгийн шинэ бүтээгдэхүүн
Mercedes-Benz GLA
Үнэ: зарлагдаагүй
Худалдаанд гаргах он: 2014 оны эхээр
Германы алдарт концерн Франкфуртэд GLA загварынхаа хамгийн бага хувилбарыг танилцуулж буй юм. Урт нь 4417 мм, кузовын өндөр 1494мм. Энэхүү машины захиалгыг 11 дүгээр сарын сүүлээс эхлэн авах юм байна. Учир нь салоны дотоод загвар ирэх оны эхээр бэлэн болох нь. Гэхдээ техникийн шийдэл нь өнгөрсөн дөрөвдүгээр сард Шанхайд гарсан үзэсгэлэнгийн үеэр тодорхой болсон байна. GLA бол Mercedes-ийн газар уснаа явагчийн анхны загвар. Худалдаанд анх гарах шинэ машин нь зургаан шатлалтай механик хурдны хайрцаг болон 7 шатлалтай автомат хурдны хайрцагтай хослон ажилладаг хоёр бензин, хоёр дизель хөдөлгүүртэй байна.
Жолооны хүрдэндээ замаа мэдрэгчтэй учраас замынхаа бартаанаас шалтгаалж өөрөө замаа сонгодог. Одоогоор ижил төрлийн BMW X1 ( үнэ $30,800) ба Range Rover Evoque (үнэ $42,040) машинтай өрсөлдөгч болон гарч ирэх юм.
BMW i3
Үнэ: 34 950 евро
Худалдаанд гарах он: 2013 оны 11 дүгээр сар
BMW-ийн цахилгаан машин энэ зун Лондон, Нью-Йорк, Бээжингийн автомшин сонирхогчдод хамгийн их хүлээлт үүсгэж буй юм. BMW i3 загвар Франкфуртад ч хамгийн олон хүний сонирхлыг татаж буй аж. Энэхүү машин нь бүхий л талаараа “ногоон” байх бөгөөд байгальд ээлгүй ямар ч зүйлгүй гэхэд хислдэхгүй. 170 морины хүчин чадалтай цахилгаан хөдөлгүүр, 100км/цагийн хурдыг 7,2 секундэд авах чадалтай энэ машиныг цэнэглэхгүйгээр 160 км явах боломжтой юм. Машин үйлдвэрлэгчид зөвхөн автомашин нь экологид ээлтэй төдийгүй түүнийг үйлдвэрлэх процесс нь хүртэл ээлтэй гэж буй юм. Лейпцигийн үйлдвэр нь эрчим хүчээ салхин сэнсний тусламжтайгаар гаргаж, бусад автамашин үйлдвэрлэхээс 50 хувь бага цахилгаан зарцуулж, 70 хувиар бага ус хэрэглэдэг байна. BMW i3 загварыг 11 дүгээр сараас худалдаанд гаргахаар бэлтгэл ажлаа хангажээ.
BMW i8
Үнэ: зарлагдаагүй
Худалдаанд гарах он: 2014
BMW Франкфуртын үзэсгэлэнд өөр нэг шинэхэн бас сонирхолтой загвараа танилцуулж байна. Энэ бол BMW i8 загварын спорт машин. Энэ бол BMW-гийн түүхэнд анхны экологид ээлтэй гибрид хөдөлгүүртэй спорт машин. 1,5 литрийн бензин хөдөлгүүрийн багтаамжтай мотор нь 231 морины хүчтэй бөгөөд электрон хөдөлгүүр нь 96 кВт чадалтай. 100 км цагийн хурдыг 4,5 секундэд авах бөгөөд дээд хурд нь 250 км/цаг. Харамсалтай нь цахилгаан хөдөлгүүр нь цэнэглэлгүй 35 км л явах чадалтай. BMW i8 нь шатахуун зарцуулалтаар ижил төрлийн бусад машинаас эрс ялгарах юм. 100 км-т 2,5 литр шатахуун зарцуулна. Ногоон спорт загварын BMW-гийн ачаар ийм машин сонирхогчид байгальд ээлгүй гэдэг үгээс салж амрах нь. Мэдээж энэхүү машин нь загварын хувьд үнэхээр үзэсгэлэнгийн нэгэн гайхамшиг байсан юм.
Peugeot 308
Үнэ: $22 680
Худалдаанд гарах он: 2014
Францын Peugeot концерн өөрийн нэрийн хуудас болсон 308 загварынхаа шинэхэн хувилбарыг Франкфуртэд авчирчээ. 2007 оноос хотын хос хөдөлгүүрт машин хэмээн хэн бүхний танил болсон 308 илүү хурц бас анхаарал татам загвартай болжээ. Бензин хөдөлгүүр нь 1,2-16 литрийн багтаамжтай бол дизель нь 95-115 морины хүчтэй юм. Энэхүү загвар нь 100 км/цагийн хурдыг 10,8 секундэд авдаг бөгөөд дээд хурд нв 195 км/цаг.
Land Rover Discovery
Үнэ:зарлагдаагүй
Худалдаанд гарах он: 2014 оны 11 дүгээр сар
Франкфуртын үзэсгэлэнгээс аялагчдын сонирхлыг хамгийн ихээр татаж байгаа машины нэгээр газар уснаа явагч Land Rover Discovery шалгарав.
Өмнөх загвараа бодвол гадаад үзэмжээ багагүй өөрчилсөн энэхүү Land Rover Discovery нь илүү хэмнэлттэй бас экологид ээлтэй болсон гэнэ. Гурван литрийн багтаамжтай дизель хөдөлгүүр, 255 морины хүчтэй. 100 км-т 8 литр түлш шатаах бөгөөд утааны шүүлтүүрийг илүү сайжруулснаар хорт утааны хэмжээг багасгаж чадсан байна. Аюулгүй баст бөх чанараараа энэхүү төмөр хүлэг нь бусдаас давамгай гэнэ.
Өнгөрсөн мягмар гаригт Франкфуртийн 65 дугаар авто үзэсгэлэн нээлтээ хийлээ.Өчигдөр өнөөдрийн хувьд автомашин үйлдвэрлэгчид шинэхэн загваруудаа зөвхөн хэвлэлийнхэнд зориулан дэлгэж байгаа бөгөөд маргаашнаас бүх нийтэд зориулан үзэсгэлэнгийн хаалга албан ёсоор дэлгэгдэнэ. Хэдийгээр Европод автомашины худалдаа жил ирэх тусам багасч байгаа ч / Moody"s-ийн судалгаагаар Баруун Европод энэ жил амтомашины борлуулалт 5 хувиар унана/ автомашин сонирхогчдын сонирхол шохоорхол буураагүй гэдгийг энэ удаагийн үзэсгэлэн нотлов бололтой. Ялангуяа Германы брэндүүд дэлхийд ноёрхлоо тавихгүй нь. Forbes удахгүй худалдаанд гарах 10 машины та бүхэнд сонирхуулсныг хүргэе.
Mercedes-Benz GLA
Үнэ: зарлагдаагүй
Худалдаанд гаргах он: 2014 оны эхээр
Германы алдарт концерн Франкфуртэд GLA загварынхаа хамгийн бага хувилбарыг танилцуулж буй юм. Урт нь 4417 мм, кузовын өндөр 1494мм. Энэхүү машины захиалгыг 11 дүгээр сарын сүүлээс эхлэн авах юм байна. Учир нь салоны дотоод загвар ирэх оны эхээр бэлэн болох нь. Гэхдээ техникийн шийдэл нь өнгөрсөн дөрөвдүгээр сард Шанхайд гарсан үзэсгэлэнгийн үеэр тодорхой болсон байна. GLA бол Mercedes-ийн газар уснаа явагчийн анхны загвар. Худалдаанд анх гарах шинэ машин нь зургаан шатлалтай механик хурдны хайрцаг болон 7 шатлалтай автомат хурдны хайрцагтай хослон ажилладаг хоёр бензин, хоёр дизель хөдөлгүүртэй байна.
Жолооны хүрдэндээ замаа мэдрэгчтэй учраас замынхаа бартаанаас шалтгаалж өөрөө замаа сонгодог. Одоогоор ижил төрлийн BMW X1 ( үнэ $30,800) ба Range Rover Evoque (үнэ $42,040) машинтай өрсөлдөгч болон гарч ирэх юм.
BMW i3
Үнэ: 34 950 евро
Худалдаанд гарах он: 2013 оны 11 дүгээр сар
BMW-ийн цахилгаан машин энэ зун Лондон, Нью-Йорк, Бээжингийн автомшин сонирхогчдод хамгийн их хүлээлт үүсгэж буй юм. BMW i3 загвар Франкфуртад ч хамгийн олон хүний сонирхлыг татаж буй аж. Энэхүү машин нь бүхий л талаараа “ногоон” байх бөгөөд байгальд ээлгүй ямар ч зүйлгүй гэхэд хислдэхгүй. 170 морины хүчин чадалтай цахилгаан хөдөлгүүр, 100км/цагийн хурдыг 7,2 секундэд авах чадалтай энэ машиныг цэнэглэхгүйгээр 160 км явах боломжтой юм. Машин үйлдвэрлэгчид зөвхөн автомашин нь экологид ээлтэй төдийгүй түүнийг үйлдвэрлэх процесс нь хүртэл ээлтэй гэж буй юм. Лейпцигийн үйлдвэр нь эрчим хүчээ салхин сэнсний тусламжтайгаар гаргаж, бусад автамашин үйлдвэрлэхээс 50 хувь бага цахилгаан зарцуулж, 70 хувиар бага ус хэрэглэдэг байна. BMW i3 загварыг 11 дүгээр сараас худалдаанд гаргахаар бэлтгэл ажлаа хангажээ.
BMW i8
Үнэ: зарлагдаагүй
Худалдаанд гарах он: 2014
BMW Франкфуртын үзэсгэлэнд өөр нэг шинэхэн бас сонирхолтой загвараа танилцуулж байна. Энэ бол BMW i8 загварын спорт машин. Энэ бол BMW-гийн түүхэнд анхны экологид ээлтэй гибрид хөдөлгүүртэй спорт машин. 1,5 литрийн бензин хөдөлгүүрийн багтаамжтай мотор нь 231 морины хүчтэй бөгөөд электрон хөдөлгүүр нь 96 кВт чадалтай. 100 км цагийн хурдыг 4,5 секундэд авах бөгөөд дээд хурд нь 250 км/цаг. Харамсалтай нь цахилгаан хөдөлгүүр нь цэнэглэлгүй 35 км л явах чадалтай. BMW i8 нь шатахуун зарцуулалтаар ижил төрлийн бусад машинаас эрс ялгарах юм. 100 км-т 2,5 литр шатахуун зарцуулна. Ногоон спорт загварын BMW-гийн ачаар ийм машин сонирхогчид байгальд ээлгүй гэдэг үгээс салж амрах нь. Мэдээж энэхүү машин нь загварын хувьд үнэхээр үзэсгэлэнгийн нэгэн гайхамшиг байсан юм.
Peugeot 308
Үнэ: $22 680
Худалдаанд гарах он: 2014
Францын Peugeot концерн өөрийн нэрийн хуудас болсон 308 загварынхаа шинэхэн хувилбарыг Франкфуртэд авчирчээ. 2007 оноос хотын хос хөдөлгүүрт машин хэмээн хэн бүхний танил болсон 308 илүү хурц бас анхаарал татам загвартай болжээ. Бензин хөдөлгүүр нь 1,2-16 литрийн багтаамжтай бол дизель нь 95-115 морины хүчтэй юм. Энэхүү загвар нь 100 км/цагийн хурдыг 10,8 секундэд авдаг бөгөөд дээд хурд нв 195 км/цаг.
Land Rover Discovery
Үнэ:зарлагдаагүй
Худалдаанд гарах он: 2014 оны 11 дүгээр сар
Франкфуртын үзэсгэлэнгээс аялагчдын сонирхлыг хамгийн ихээр татаж байгаа машины нэгээр газар уснаа явагч Land Rover Discovery шалгарав.
Өмнөх загвараа бодвол гадаад үзэмжээ багагүй өөрчилсөн энэхүү Land Rover Discovery нь илүү хэмнэлттэй бас экологид ээлтэй болсон гэнэ. Гурван литрийн багтаамжтай дизель хөдөлгүүр, 255 морины хүчтэй. 100 км-т 8 литр түлш шатаах бөгөөд утааны шүүлтүүрийг илүү сайжруулснаар хорт утааны хэмжээг багасгаж чадсан байна. Аюулгүй баст бөх чанараараа энэхүү төмөр хүлэг нь бусдаас давамгай гэнэ.
0 Сэтгэгдэл
t6
гое юмөө баяраллаа
2013.09.15