Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МОНГОЛЧУУДЫН БАРЬЖ БУЙ ШИНЭ ТӨМӨР ЗАМЫН АЖИЛ УРАГШТАЙ БАЙНА

Монголчууд анх удаа төмөр замаа өөрсдөө барихаар томоохон бүтээн байгуулалт эхлүүлээд байгаа билээ. Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлоготой болсноор 5600 орчим км төмөр зам барихаар шийдвэрлэсэн. Эхний ээлжинд Ухаан худаг-Гашуун сухайтын чиглэлийн 267 км төмөр замын далан шорооны ажил эрчимтэй явж байгаа. Уг ажилтай Зам тээврийн яам, Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн албаны хүмүүс танилцаад иржээ.
Ухаа ху¬даг- Гашуун сухайт чиглэлийн төмөр замын далангийн ажлыг дотоодын 12 компанийн 1100 гаруй ажилчин, 600 гаруй техникийн хүчээр урагшлуулж байгаа юм. Ажил 40 орчим хувийн явцтай байгаа талаар “Монголын төмөр зам” ТӨХК-ийн захирал П.Бат-Эрдэнэ хэлэв. Газар шорооны ажлын 90 орчим хувийг энэ жилдээ хийж гүйцэтгээд дараа жилээс замын дээд бүтцийн угсралтыг эхлүүлэх юм байна.
Шинэ төмөр замын ажлын ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж буй БНСУ-ын “Samsung C&T” компанийн уг төслийн удирдагч Ли Жон Ёлоос цөөн асуултад хариулт авлаа.
 
-“Шинэ төмөр зам” төслийн ажил үргэлжилж байна. Ажлын явц ямар байна вэ?

-“Шинэ төмөр зам” төслийн ажлыг өнгөрсөн тавдугаар сарын 16-ны өдрөөс эхэлсэн. Есдүгээр сарын сүүлээр 48 хувь, аравдугаар сарын сүүлч гэхэд газар шорооны ажлыг дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа.
-Танай компани өмнө нь гадаадын орнуудад төмөр замын хэдэн төсөл хэрэгжүүлж байсан бэ?
-“Samsung” группийн төмөр замын барилга угсралтын охин компани 1970 онд байгуулагдсан. Монгол Улсад төмөр замын угсралтын ажлыг анх удаа хийж байна. Бид өмнө нь Австрали, Тайвань, Солонгос гэх мэт оронд төмөр замын ажил хийж байсан.

-Манай оронд төмөр замын барилга угсралтын ажил хийхэд хүндрэлтэй асуудал гарч байна уу?
-Манай компани энд анх удаа төмөр замын угсралтын ажил хийж байгаа учраас байгаль, цаг агаарын нөхцөл байдлыг сайн мэдэхгүй байсан. Мөн Монголд төмөр замын барилга угсралтын мэргэшсэн инженерүүд цөөн юм байна. Тиймээс “Samsung” корпорацынхан Монголд ирээд Төмөр замын дээд сур¬гууль төгссөн оюутнуудыг сур¬гаж, төмөр замын барилга угсралтын технологиудаас зааж байна.
-Энэ жил газар шорооны ажлыг хийж байна. Дээд бүтцийн угсралтын ажлыг яг хэзээнээс эхлэх гэж байна вэ?
-Энэ онд газар шорооны ажлын 90 орчим хувийг дуусгахаар төлөвлөж байгаа. Ингээд ирэх оны тавдугаар сараас төмөр замын угсралтын ажил эхэлнэ. Ингээд 2015 оны аравдугаар сар гэхэд Ухаа худаг-Га¬шуун сухайтын чиглэлийн төмөр зам ашиглалтад орно.

 
Ерөнхий гүйцэтгэгч “Samsung C&T” компанийн туслан гүйцэтгэгчээр Ухаа худаг- Гашуун сухайтын төмөр замын төсөлд ажиллаж буй “Эсто” ХХК-ийн захирал Д.Ганболдоос зарим зүйлийг тодрууллаа.
 

-Танай компани нийт хэчнээн хэм¬жээний газар шорооны ажил хийхээр төлөвлөж байгаа вэ?
-Манай компани энэ ажлаа өнгөрсөн оны тавдугаар сараас эхэлсэн. Энэ жилийн хувьд зургадугаар сараас хойш газар шорооны ажил хийж байна.
-Төмөр замын аль, ямар хэс¬гийн газар шорооны ажлыг танай компани хийж байна вэ?
-Манай компанийн хувьд Ухаа худаг- Гашуун сухайт хүртэлх төмөр замын эхний хэсгийн газар шорооны ажлыг хийж байна. Өөрөөр хэлбэл, Депо, болон ачиж буулгах тойргийн хэсгийн газар шорооны ажлыг хийж байгаа юм. Нийт 14.8 километр замын ажил байгаа.
-Ажиллах хүн хүчний хувьд ямар байна вэ?
-Энд 70 гаруй техник, 100 гаруй хүн ажиллаж байна.
-Өнгөрсөн хугацаанд нийт ажлын хэдэн хувийг хийгээд байна вэ?
-Ажил төлөвлөгөөний дагуу явж байна. Одоогийн байдлаар 65 орчим хувьтай байгаа.

Ухаа худаг- Гашуун сухайт чиг¬лэлийн 267 километр төмөр зам нь Өмнөговь аймгийн Ханбогд, Баян-Овоо, Цогтцэций сумдын нутгаар дайран өнгөрч байгаа юм. Нутгийн зарим малчин олон жил идээшсэн нутгаар нь төмөр зам дайран өнгөрч байгаад дургүйцэж байгаа аж. Тиймээс Зам тээврийн яам болон “Монголын төмөр зам” ТӨХК-ийн албаны хүмүүс энэ гурван суманд нээлттэй өдөрлөг зохион байгуулж, нутгийн малчидтай уул¬зан төмөр замын бүтээн бай¬гуулалтын ач холбогдлын талаар ярилцсан юм.
Тус төслийн инженер Н.Эрдэнэбаяр “Төмөр зам дайран өнгөрч буй зарим айлыг нүүлгэхэд хүндрэл гарч байгаа. Энэ талаар орон нут¬гийн захиргаатай хамтарч ажиллаж байна. Гурван тэрбум төгрөг нэхэмжилсэн айл ч байгаа. Гэхдээ олонхи нь төмөр замын бүтээн байгуулалтыг дэмжиж байгаа учраас цаашид ажилд саад болохгүй байх” гэв.

0 Сэтгэгдэл
Томор барих гэж шороо овоолдог уламжлалтай болж дээ ? Женко буурал Гансух нар . Ядарсан эрчууд юм даа
Хамгийн их уншсан