Английн “Компьютерийн Үндэсний музей” нь үйлдлийн систем, төхөөрөмж, хэрэгсэл, ер нь л компьютертай холбоотой гэх үнэ цэнэтэй бүхнийг цуглуулах хадгалах зорилгоор нээгдсэн маш сонирхолтой музейн нэг. Даваа гаригт нээлтээ хийсэн хамгийн анхны эмэгтэй програмист Мэри Сүүмбс, мөн л анхны гэгдэх программын тухай номын зохиолч Кателин Бүүд зэргээс авахуулаад өдийг хүртэлх компьютерийн хөгжилд гар бие оролцсон эмэгтэйчүүдэд зориулсан үзэгсгэлэн олны таашаалыг ихэд хүртэж байна.
“Google” корпорацийн ивээн тэтгэж буй зөвхөн хар цагаан зургийн энэ үзэгслэнгээр эмэгтэйчүүд бодсоноосоо ч илүүг хийж чаддаг гэдгийг хүрэлцэн ирж буй залууст ойлгуулахыг эрхэм болгон ажилласан гэнэ. Нээлтийн үеэр “FI” группын үндэслэгч Дейм Шейрли “Засгийн газар эмэгтэйчүүдийг зүгээр нэг хэрэглэгч төдий бус яг энэ үзэгслэнд гэрэл зургаа мөнхөлж буй хатагтай нар шиг ямар нэг зүйлийг сэтгэж улс орондоо харуулах тал дээр дэмжлэг үзүүлэх хэрэгтэй” гээд эдгээр эмэгтэйчүүдийн тухай баримтат кино бүтээхээ амлажээ.