Зимбабвейн Энтилоуп амьтны хүрээлэн дэх ах дүү хоёр арслан байнга хоорондоо ноцолдож тоглож байдаг гэнэ. Гэхдээ үүн шиг ховор агшин баргийн азтай зурагчинд олдохгүй биз ээ. Ах арслангийнхаа толгой дээр хойд хоёр хөлөө тавьж, модноос зүүгдсэн энэ хоёр амьтны зургийг харвал модонд авирах гэж хамтын хүчээр тэмцэж байна уу гэж эхэндээ бодмоор. Гэвч зургийн үйл явдлыг бүр эхнээс нь харвал модонд авираад бууж ирэхээ больсон дүүгээ ах нь буулгах гэж араас нь оролдоод эцэстээ дүү нь модноос зүүгдээд буухын даваан дээр санамсаргүй ахынх нь толгой таарч, гишгиж таарчээ.
Модонд авирсан дүүгээ буулгахаар ах нь ирж байна.
Ингээд дээш гараад сүүлнээс нь татаж эхлэв.
Харин дүү нь модон дээрээ үлдэхийг хүссээр.
Эцэст нь тэр баригдлаа.