Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон, америкчууд хамгийн бага унтдаг

Үндэсний нойр судлалын сангаас таван улсыг хамруулан судалгаа хийж, аль улсын иргэд хамгийн бага бөгөөд их унтдаг, сайн нойр авахын тулд унтахын өмнө ямар үйлдэл хийж заншсан зэргийг судалжээ. Судалгаанд АНУ, Канад, Мексик, Их Британи, Герман, Японы иргэдийг хамруулж, өдөрт дунджаар хэдэн цаг унтдагийг нь тогтоожээ. Оролцогчдын хариулснаар бол япончууд өдөрт дунджаар  6 цаг 22 минут унтдагаараа хамгийн бага унтдаг, эртэч хүмүүс гэдгээ харуулсан бол америкчууд тэднээс ялимгүй илүү боловч бас л хөдөлмөрч хүмүүс гэдэг нь 6 цаг 31 минут унтдагаас нь харагдана.  Ер нь япончуудын гуравны хоёр хувь нь ажлын өдрүүдэд дандаа долоогоос доош цаг унтдаг бол америкчуудын бараг тал хувь нь ийм дэглэмтэй гэнэ. Тэгвэл англи, герман, канад, мексикчүүдийн хувьд нойрондоо харьцангуй өгөөмөр ханддаг хүмүүс бололтой. Британичуудын 39, германчуудын 36, канадуудын 30, мексикчүүдийн 29 хувь нь л ажлын өдрүүдэд долоогоос бага цаг унтдаг байна.
Эдгээр орны хүмүүс тавтай тухтай нойрсохын тулд ихэвчлэн унтлагын өрөөндөө агаар оруулах, дуртай үнэртэнээ тавих зэргээр ижил үйлдэл хийдэг бол мексикчүүд долоо хоногт хоёр удаа ор хөнжлийн даавуугаа солих нь тустай, британичууд унтахын өмнө орондоо халуун ундаа уудаг заншилтай гэнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан