Тун удахгүй “Doz” энтертайментийн бүтээл “Кино шиг амьдрал” дэлгэцнээ амилна. Тус кинонд тоглосон жүжигчин А.Мөнгөнзулаас дараахь зүйлийг тодрууллаа.
-“Doz” энтертайментийн тав дахь бүтээл “Кино шиг амьдрал” дэлгэцнээ гарахад бэлэн болжээ. Энэ удаа Вьетнам улсыг сонгож киноны зургаа авсан гэсэн?
-Бид хэлбэр хөөцөлдөж, өөр орныг зорьдоггүй. Үүнийг үзэгчид ойлгох хэрэгтэй. Уран бүтээлд тохирсон газар байвал хаана ч хийхэд бэлэн байх ёстой гэж үздэг. Гэхдээ Вьетнамд кино хийх амаргүй байсан. Уур амьсгал нь маш халуунаас авахуулаад л бэрхшээл саад их гарч байсан. Гэсэн ч бидний хийсэн энэ удаагийн инээдмийн киноны зураг амжилттай дууссан.
-Тэгвэл Вьетнамыг анхнаасаа л уран бүтээлдээ тусгахаар төлөвлөсөн гэсэн үг үү?
-Өмнө нь хоёр, гурван улсад очиж кино хийсэн. Тэр бүртээ л шинэ зүйл сурч мэдэж байсан л даа. Вьетнамын байгаль, орчин нь яг бидний төсөөлж байсантай таарсан. Үлгэрийн юм шиг үзэсгэлэнтэй газрууд ихтэй. Кинон дээрээс л хардаг байсан Азийн гайхамшигтай үзэсгэлэнтэй байгаль Вьетнамд байдаг нь уран бүтээлийг маань илүү чимсэн.
-Энэ удаагийн инээдмийн киногоороо юуг ойлгуулахыг зорив?
-Бид үзэгчдээ үргэлж хүндэлдэг. Үзэгчид бидний хувьд хамгийн үнэтэй. Тийм учраас сонирхолтой газар орныг үзүүлэх гэсэн маань Вьетнамыг зорих нэг шалтгаан болсон.
-Гадаадын оронд гэхээр өндөр өртгөөр бүтсэн байх?
-Жишээ хэлэхэд, нэгийг нь 250 ам.доллараар нийт гурван морь авч кино зургандаа оруулсан. Монголчуудын хувьд хэзээ ч ийм өндөр үнээр кино зургандаа морь оруулна гэсэн бодол төрөхгүй байх.