Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монгол хүүхдүүд гялгар уутанд ороогдож, мяндсанд хүлүүлэх ёстой гэж үү


Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг нэгэн ижил дүрэмт хувцастай болгох ажил орон даяар хэрэгжиж буй. Гэвч сайны хажуугаар саар гэгчээр үүнийг эсэргүүцэх хэсэг бүлэг хүн байна. Тэд дүрэмт хувцасны үнэ, чанар, үйлдвэрлэгч гээд бүхий л зүйлийг нь гоочилж, худал мэдээлэл тараан бусдыг өдөөн турхирна. Арай л өмсөх хүүхдийг нь гоочлохоос наагуур байгаа. Шинэ, содон, амжилттай зүйлийн араас иймэрхүү хэл ам дагах нь зүй ёсны хэрэг мэт. Хэрэв ийм яриа, эсэргүүцэл гараагүй бол хэрэглэгчид тухайн барааны сайн талыг илүү ихээр мэдэрч чадахгүй ч  байсан юм бил үү.

Сурагчийн дүрэмт хувцасны үйлдвэрлэл эрхлэгчдэд “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан”-гаас 17 тэрбум, “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан”-гаас зургаан тэрбум гээд нийтдээ 23 тэрбум төгрөгийг эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр 2013 онд хөнгөлөлттэй зээл олгосон. Үүгээр 520 мянган сурагчийн иж бүрэн дүрэмт хувцас үйлдвэрлэх их ажил өрнөөд буй. Өнөөг хүртэл урд хөршид үйлдвэрлэсэн 100 хувь химийн аргаар боловсруулсан хямд төсөр материалтай сурагчийн дүрэмт хувцас нь эдэлгээгүй, эрүүл ахуй, чанар стандартын шаардлага хангахгүйгээс 2011 онд Стандартчлал хэмжил зүйн төвөөс сурагчийн дүрэмт хувцасны зориулалттай даавууны орц нормыг зааж өгсөн юм. Гэвч стандарт хэрэгжихгүй байсан учраас Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Боловсрол шинжлэх ухааны яам хамтран "Сурагчийн дүрэмт хувцасны жишиг загвар" боловсруулан гаргасан. Жишиг загварын дагуу монгол хонины ноосоор хийсэн даавуу болон ээрмэл утсаар дотооддоо үйлдвэрлэсэн хувцсаар сурагчдыг бүрэн хангахаар ажиллаж байна.

Сурагчдын өмнөх дүрэмт хувцас хичээлийн жил талдаа ч ороогүй байхад л энэ тэндээ сэмэрч элэгддэг.

Чанар муутай, хямдхан даавуу нь оёдлоо даахгүйгээс хичээлийн жилийн төгсгөлд сурагчид бараг л нүцгэрэхээс наагуур байдалтай золгодог ч, дараагийн жил нь дахиад л чанар муутай хувцсаа авна. Тэгвэл Хятадаас оруулж ирсэн хамгийн чанар муутай химийн аргаар боловсруулсан даавуун материал хүүхдийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг болон яаж үйлдвэрлэдэг талаар багахан судалгаа хийлээ.

Урд хөршийн үйлдвэр­лэг­чид хог хаяг­дал, нейлонон хуучин бүтээгдэхүүнийг хайлуулан дахин боловсруулж, өнгө оруулснаар хар, саарал, улаан хүрэн, хөх даавуу үйлдвэрлэдэг байна. Хямд төсөр аргаар хийсэн эл даавуу нь манай үйлдвэрлэгч, компаниудыг хямд үнээрээ татан сурагчийн дүрэмт хувцас болж, сургуулиудад нийлүүлэгдэнэ. Сургууль үйлдвэртэй нь гэрээтэй учраас эцэг, эхчүүд чанаргүй гэж мэдсэн ч худалдаж авахаас өөр аргагүйд хүрдэг. 2011 онд батлагдсан сурагчдын дүрэмт хувцасны материалын стандартад “Энэ нь ерөнхий боловсролын сургуулийн сурагчийн дүрэмт хувцасны зориулалттай хагас ноосон даавууны чанарын үзүүлэлтийг тогтооход хамаарна. Сурагчийн дүрэмт хувцасны зориулалттай импортын материалын чанарын үзүүлэлт, шаардлага уг стандартын үзүүлэлттэй тохирсон байна” хэмээн заажээ. Гэтэл Хятадаас оруулж ирдэг материалд хагас боловсруулсан ноос байтугай ядаж ноосоор хийсэн хог хаягдал ч ордоггүй аж. Учир нь, индүүдэхэд гялайдаг материалыг шатаахад гялгар уут, мяндас шиг хайлж, дусалдаг нь үүний баталгаа. Уг нь, ноосон материалыг таних хамгийн энгийн арга бол шатаах. Шатаахад үнс үлдэж байвал ноос гэж таньдаг. Тэгэхээр монгол хүүхдүүд гялгар уутанд ороогдож, мяндсаар хүлүүлж суух гэж үү.

Угтаа, өсвөр насны хүүхдүүд аль болох биед эвтэйхэн, хөлс чийг гадагшлуулдаг хувцас өмсөх ёстой. Гэтэл ийм гялгар уут шиг материалаар хийсэн хувцас өмсөөд байвал биеийн хөгжил зогсонги байдалд орох мөн янз бүрийн өвчин эмгэг тусах аюултай гэнэ. Тэгвэл монгол хүүхдүүдийг давжааруулах, хууч өвчтэй болгох нь хэний санаа юм бол оо гэсэн асуулт гарч байна. Дээр нь, дүрэмт хувцасны стандартад нийцсэн үйлдвэрлэлийг эсэргүүцэгчид дээрх санааг өөгшүүлээд байгаа нь сонин. Хэрэв хүүхдийнхээ төлөө гэсэн сэтгэлтэй хүмүүс бол тэднийхээ эрүүл мэндийг бодох ёстой. Магадгүй, амар хялбар аргаар мөнгө олж, жил бүр чанаргүй бүтээгдэхүүнээ гэрээгээр шахаад сурчихсан зарим үйлдвэрлэгч мөхөж буй бизнесээ хамгаалахын тулд сайныг нь саар гэж ярьж явдаг бололтой.

“Эх орон шингэсэн эрдмийн дүрэмт хувцас” нэртэй үндэсний үйлдвэрийн дүрэмт хувцасны материалын хувьд дотооддоо боловсруулсан хонины ноосыг БНСУ руу нийлүүлж, олон улсын чанарын шаардлагад нийцсэн даавуу үйлдвэрлүүлэн хүүхдүүдийн сонирхол, хэрэгцээнд нийцсэн загварын дагуу дүрэмт хувцас хийж буй. Стандарчилал хэмжил зүйн газрын гаргасан 2011 оны стандартын дагуу үйлдвэрлэсэн эл дүрэмт хувцас үнийн хувьд 10-24 мянган төгрөгөөр л илүү үнэтэй. Ингээд бодохоор ганцхан жил өмсөөд л урагддаг дүрэмт хувцаснаас жаахан үнэтэй ч хоёр жил өмсөх нь хавьгүй илүү баймаар.
Үнийн харьцуулалт хүснэгтээр,


Н.Нарангэрэл: Дүрэмт хувцасны чанар үнэтэйгээ таарч байгаа эсэхийг харьцуул

ҮХААЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Н.Нарангэрэлээс дүрэмт хувцасны талаар тодрууллаа.

-Сурагчийн дүрэмт хувцасны үнийг хэт өндөр тогтоосон хэмээн эцэг, эхчүүд шүүмжлэлтэй хандаж эсэргүүцлийн жагсаал ч зохиох гэж байна?
-Бид сурагчийн дүрэмт хувцсыг чанарын өндөр төвшинд үйлдвэрлэхийг зорьж, хяналт тавин ажиллаж байна. Үнийн хувьд харьцангуй хямд гэж бодож байгаа.
Ер нь, сурагчийн дүрэмт хувцас үндсэн болон туслах гэсэн бүрдэлтэй. Үндсэн хувцсанд эрэгтэй сурагчийн хувьд өмд, костюм орно. Харин туслахад нь сорочкан болон ноосон цамц, зангиа орж байна. Эмэгтэй сурагчдын хувьд ч адилхан.

-Хэт өндөр үнэтэй байгаад л хүмүүс  бухимдаж байна. Үйлдвэрээс сурагчийн дүрэмт хувцас хэдэн төгрөгөөр гардаг юм бэ?
-Хөвгүүдийн хувцас үйлдвэрлэгчээс 57142 төгрөгөөр гараад НӨАТ нэмэгдэхээр хэрэглэгчдэд 62856 төгрөг болж очиж буй. Энэ нь, өмд болон хүрэмний үнэ. Урьдчилсан байдлаар ирсэн захиалгаас харахад хүрэмнээс илүү өмдний захиалгын тоо их байна. Учир нь, эцэг эхчүүд хоёр ээлжээр өмсөх өмдний захиалга өгсөн байх жишээтэй. Нэг бүрийн үнийг харвал өмд нь 25142, хүрэм нь 32 мянга буюу нийлээд 57242 төгрөг болох юм. Сорочкан цамц нь 9000 төгрөгийн үнэтэй, НӨАТ нэмэгдэхээр 9900 төгрөг болно. Бага ангийн охидын үндсэн хувцас нь сарпанчик. Энэ нь, 37300 төгрөгийн үнэтэй. Үүн дээр цагаан юм уу, цэнхэр сорочкан цамц, ноосон цамц, эрвээхэй алчуур буюу зангиа зэргийг нэмж сонгож болох юм.
Ихэнх сургууль цэнхэр өнгийн сорочкан цамц сонгосон. Гэхдээ тухайн хүүхэд заавал нэмэлт сонголт хийх албагүй, өөрийн хүсэл сонирхлоороо л болно. Ноосон цамц нь 26400 төгрөгийн үнэтэй. Бид захаас 26 мянган төгрөгийн цэвэр хонины ноосон цамц худалдаж авч чадахгүй. Тиймээс энэ бол харьцангуй боломжийн үнээр нийлүүлж байгаа юм. Дунд, ахлах анги болоод ирэхээр биеийн хэмжээгээр материалын орц нэмэгдэж, үнийн хувьд бага зэрэг нэмэгдэнэ. Дунд ангийн охидын үндсэн хувцас болох юбка, пиджак нь нийлээд 62856 төгрөг. Майк нь 20600, сорочкан цамц нь 12 мянган төгрөгийн үнэтэйгээр хэрэглэгчдийн гар дээр очно. Бид үйлдвэрлэгчдэд дүрэмт хувцасны үнийг хамгийн багаар үнэлж гаргах шаардлага тавьсан.

-2011 онд сурагчийн дүрэмт хувцасны материалын стандартыг тогтоосон. Үүний дагуу үйлдвэрлэлээ явуулж байгаа ч хяналт, шалгалтаа хэрхэн хийх вэ?
-Гомдол гаргахгүй байх нь бидний үүрэг. Тийм учраас стандартын дагуу, нэг загвартай хийхийн тулд  газар, газрынх бус нэг төрлийн материалаар хийхээр нэгдсэн зохион байгуулалттай ажиллаж байна. Шинэ дүрэмт хувцас цэвэр хонины ноосоор хийсэн. Даавуун материал нь ч гэсэн ялгаагүй. Бид үйлдвэрлэсэн хойно бүх материалыг нь шинжилгээнд өгч стандартад нийцсэн эсэхийг нь шалгасны дараа үйлдвэрлэлд нийлүүлсэн. Яг үнэндээ, үйлдвэрлэгчид бараг ашиггүй ажиллаж байна. Чанарын хувьд сорочкан цамц гэхэд хөвөн нь 70 хувиас ихгүй, биед эвтэйхэн, амархан үрчийдэггүй, агаар салхи сайн нэвтэрдэг. 100 хувийн хөвөн даавуу бол амархан үрчийдэг. Хөвөн бага бол нийлэг ихтэй болж чийг даах, агаар салхи нэвтрэхгүй зэрэг сөрөг үр дагавар ихтэй болно. Ер нь, бүх хувцасны стандарт хэмжээг тогтоосон. Түүнийхээ дагуу шалгаж, хүлээж авч байна. 

-Улсын хэмжээнд сурагчдын 73,9 хувь нь шинэ дүрэмт хувцас сонгож байна гэсэн. Сурагчид нэг загварын хувцас өмсөх ёстой байх аа?
-Улсын хэмжээнд нийтдээ 520 орчим мянган сурагч байна. Бид энэ жил 410 мянган сурагчийн дүрэмт хувцас захиалсан. Тэгэхээр үлдсэн 100 гаруй мянган хүүхэд хуучнаа өмсөх эсвэл зах зээлээс өөр дүрэмт хувцас сонгож болно. Гэхдээ заавал шинэ хувцас өмс гэсэн шаардлага, тулгалт байхгүй. Угаасаа БШУЯ-наас ч ийм чиг бидэнд өгсөн. Сонголт их байна. Бүх боломжийг нээгээд өгчихсөн шүү дээ.   

-Дүрэмт хувцасны материалыг нь Монголдоо үйлдвэрлэнэ гэж байсан. Гэтэл Солонгос улсад үйлдвэрлэж байгаа нь...?
-Хувцасны материалын хувьд энэ жилдээ Монголд үйлдвэрлээгүй. Сурагчийн дүрэмт хувцас хийх төсөл маань монгол хонины ноосыг боловсруулаад хонины ноосны холиотой даавууг Монголдоо үйлдвэрлэх, ноосон даавуу гаргах төсөл гэдгийг Ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбооноос гаргаж манай яаманд ирүүлсэн. Үүний дагуу дотоодод үйлдвэрлэсэн даавуугаар үндэсний үйлдвэрүүдээрээ сурагчийн дүрэмт хувцсаа үйлдвэрлэе гэдэг төсөл бий болсон.
Харилцан уялдаатай байж дэмжсэн юм. Тэгэхээр эл даавуугаар Монголынхоо хүүхдүүдийн хувцсыг хийж, цаашлаад цэрэг цагдаа, оффисын зориулалттай дүрэмт хувцас оёх даавууг үйлдвэрлэх боломжтой болно. Энэ жилийн хувьд Чингис бондын зээл орж ирээгүй учраас даавуугаа үйдвэрлэж амжсангүй. Харин дараа жилийн хувьд бүх боломж, нөхцөл бүрдэх байх. Учир нь, зээлээ авчихвал тоног төхөөрөмжөө оруулаад ирчихнэ. Ер нь, бүх талын судалгаа хийсэн. Хамгийн гол нь, санхүүжилтээ шийдэх шаардлагатай. Энэ Солонгос улсаас оруулж ирж байна. Гэхдээ материал, түүхий эд нь манай улсынх. Хөдөө аж ахуйн биржээр дамжин худалдаалж буй хонины ноос Солонгос руу экспортлогдож, түүгээр даавуугаа хийж байна. Солонгост даавуугаа үйлдвэрлэж байгаа ч монгол чанар дагалдаж явааг мартах учиргүй.

0 Сэтгэгдэл
“Эх орон шингэсэн эрдмийн дүрэмт хувцас” нэртэй үндэсний үйлдвэрийн дүрэмт хувцасны материалын хувьд дотооддоо боловсруулсан хонины ноосыг БНСУ руу нийлүүлж, олон улсын чанарын шаардлагад нийцсэн даавуу үйлдвэрлүүлэн хүүхдүүдийн сонирхол, хэрэгцээнд нийцсэн загварын дагуу дүрэмт хувцас хийж буй. Стандарчилал хэмжил зүйн газрын гаргасан 2011 оны стандартын дагуу үйлдвэрлэсэн эл дүрэмт хувцас үнийн хувьд 10-24 мянган төгрөгөөр л илүү үнэтэй. Ингээд бодохоор ганцхан жил өмсөөд л урагддаг дүрэмт хувцаснаас жаахан үнэтэй ч хоёр жил өмсөх нь хавьгүй илүү баймаар. ТЭР МОНГОЛ НООСООР ХИЙСЭН ХУВЦАС ЧИНЬ ШАТААХААР ХАЙЛААД ДУСААД ГООЖООД БГАА ЮМ БИШҮҮ ЭХЛЭЭД ӨӨРСДӨӨ ШАЛГААД ДАРАА НЬ МАГТМААР ЮМДАА
UOYLEN MENCH ALI ERT 6 SAD HYTADAAS BUUN TSAMTS URUULJ IRSEN N UNEN SHUU DE.TEGEED MONGOLD OESON BOLJ SHUJIG TAWIHAA BOLIWOL TAARNA...NAAD 7 COMPAIN 8 TER BUMIIG HUWAAJ AWAAD UY? HIIJ BN GEECH?...DAAWUU UNETEI UCHIRAAS 1 UMDIIG 2000 TUROGOOR OE GEJ BN. UURUSDIIGOO TOM 7 GEED BAIGAA TEDEND YAMRCH ALDAGDAL BAIHGUI YAAGAAD GEECH TER 7 COMPAIN TUS BUR DOOD TAL N 1,000,000,000 TUGROG BARAG ZUGEER SHAHUU AWSAN...ULDSEN 10 AAS 15 OEDOLCHINTOI OOEOL ERHELDEG UILDERUUD 1 UMD OEUULAAD TER 2000 AA OEDOLCHINDOO UGOOD UROSDOO HOOSON DEER N UROND URJ BN...TEED EHNEESEE BOLIJ BN...ENJEJ DOROMJLOJ BN DA TER 7 N MANGASUUD!!!!!!CHUTGORUUD!!!!!!
Монгол улсын Засгийн газар боловсролын салбарынхаа арай л өөр асуудалд нь анхаарах хэрэгтэй. хүүхэд ч гэсэн хүн хүний эрх чөлөөнд бүдүүлэгээр халдаж өмсөх хувцасыг зааж өгч байгаа тэнэг асуудлаа болосвролын яам болих хэрэгтэй. сурч мэдэх зүйлд нь хөрөнгө оруулалт хийгээч. соц-ийн үед асрамжийн гэгдэх хүүхдүүд, ТМС-ийн сурагчид л нэг жигдэрсэн хувцас өмсөж хуурангийн байдалтай байдаг байсан даа АН соц нийгмийг илүү ихээр хүсээд байгаа юм уу улсаа хөгжүүлэх мөнгийг өөрсдийнхөө халаас руу оруулаад байна уу даа
Хамгийн их уншсан