Залуучуудын хөгжлийг дэмжих, залуу гэр бүлийг орон сууцжуулах бодлогыг хэлэлцэв
Нийслэл-385” менторшип хөтөлбөр үр дүнгээ хэлэлцэж, хаалтаа хийлээ
Баянзүрх дүүргийн хэмжээнд цас хусах, давс бодис цацах ажил хийгдэж байна
“Үндэсний бичгийн цэвэр бичигтэн” шалгаруулах уралдааны шилдгүүд тодорлоо
Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна
Дэд ахлагч Б.Марал пауэрлифтингийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
Улаанбаатар-Мандалговь чиглэлийн авто замд цасан шуургатай, үзэгдэх орчин хязгаарлагдмал байна
I, II ангийн сурагчдын амралт арванхоёрдугаар сарын 23-нд эхэлнэ
Засгийн газар хуралдаж байна
"Болор цом 42”яруу найргийн наадамд яруу найрагч А.Лхагва түрүүллээ
Н.Батбаяр: Хөрөнгө оруулагчдыг гадаад, дотоод гэж ялгахгүй
Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, УИХ-ын даргад З.Энхболдод Хөрөнгө оруулалтын тухай хууль, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн төсөл өргөн барьж УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцүүлэхийг хүслээ.
Хуулийн төслүүдийн талаар Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяраас тодруулга авсан юм.
-Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэ төсөл урьдынхаасаа юугаараа ялгаатай вэ. Манайд энэ төрлийн хууль мөрдөгдөж байгаа шүү дээ?
-Хөрөнгө оруулалтын чиглэлийн хоёр хуулиа нэгтгээд гадаад, дотоод гэж ялгахгүй нийт хөрөнгө оруулалтынхаа эрх зүйн орчныг сайжруулахыг л зорьж байгаа юм. Хуульд нэгдүгээрт, бүртгэлийн асуудал, хоёрт, хөрөнгө оруулагчдад үзүүлэх таатай орчинг бүрдүүлж байна. Бүртгэлд гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулиар хөрөнгө оруулагчдаа тусгайлан бүртгэж байсан бол одоо гадаадын хөрөнгө оруулагчдаа үндсэнд нь хоёр хувааж байгаа. Гадаадын хувийн хэвшлийнх, гадаадын төрийн өмчийн оролцоотой компанийн хөрөнгө оруулалт гэж. Гадаадын хувийн хэвшлийн хөрөнгө оруулагчид нь улсын бүртгэлийн очоод шууд бүртгүүлэн үйл ажиллагаа явуулах боломжтой болно. Яахав, 100 мянган долларын босго тавьсан байсан бол тэр нь хэвээр үлдсэн. Харин төрийн өмчийн оролцоотой компанийн хөрөнгө оруулалтын хувьд гэвэл зөвшөөрлийн тодорхой систем бий. Гадаадын төрийн өмчийн оролцоотой компани гэдэг нь тухайн компани дахь төрийн оролцоо 50+1 гэсэн хувьцаатайг хэмжинэ. Стратегийн салбар гэж ярьдаг байсан бол шинэ хуулийн төслөөр тэр нь байхгүй болно. Товчхондоо бүртгэлийн асуудлыг хялбаршуулна.
Нөгөө талаас татварын орчин. Хөрөнгө оруулалт нь 15 тэрбум төгрөгөөс давсан, эдийн засгийн хөгжилд өгөөжтэй, байгаль орчинд ээлтэй, шинэ технологи нэвтрүүлсэн, ажлын байр нэмэгдүүлсэн байх юм бол ийм төслүүдэд 5-10 жилийн хугацаанд зарим татварын хөнгөлөлт эдэлнэ. Энэ хугацаанд хуульд өөрчлөлт орсон эсэхээс үл хамаарч татварын хөнгөлөлт хэвээрээ байна.
-Тухайлбал, ямар татварын хөнгөлөлт эдлэх вэ?
-Үндсэндээ дөрвөн төрлийн татварын хөнгөлөлт эдэлнэ. Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, гаалийн татвар, нэмүү өртгийн албан татвар, ашигт малтмал ашигласаны нөөцийн татвар дээр л яригдана. Бусад татварт хамаарахгүй. Ингэснээр хөрөнгө оруулалт сайжирна.
-Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн төслийн онцлог юу вэ?
-Өнгөрсөн хавар хөрөнгө оруулалтын сан байгуулахыг үндсэн нь шийдсэн. Ингэхдээ тусгайлсан хуулиар зохицуулна гэсэн. Үүний дагуу уг хуулийн төслийг өргөн барьж байгаа юм. Иргэд маань мөнгөө урт, богино хугацаагаар хадгална гэвэл банк руу, зээл авахыг хүсвэл мөн банк руу л явдаг байлаа. Тэгвэл хөрөнгө оруулалтын санд мөнгөө байршуулах боломжтой болно. Түүнчлэн зээл авахдаа хөрөнгө оруулалтын сангаасаа зээл авна. Ингэснээр зээлийн хүү буурна, нөгөө талаас мөнгө өсгөх таатай боломж гарч ирж байна.
-Хөрөнгө оруулалтын санд төрийн оролцоо ямар байх юм бэ?
-Ерөнхийдөө хувийн хэвшилд тулгуурлаж явуулна. Хөрөнгө оруулалтын санд мөнгө өсгөж үржүүлэх нь тухайн хүний асуудал. Түүнээс төрөөс мөнгө өгөхгүй.

Д.Мөнх
0 Сэтгэгдэл