Монголын мянга мянган охид, бүсгүйчүүдээс шилдгийн шилдгийг нь тодруулан алдаршуулсаар 10 дахь жилдээ зохион байгуулагдаж буй "Miss Mongolia 2013" тэмцээний тэргүүн мисс тодрох мөч айсуй. "Мисс монголиа" холбооноос санаачлан тэртээх 2004 оноос хойш тасралтгүй зохион байгуулж буй уг тэмцээнд Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Завхан зэрэг аймаг хотуудаас нийт 70 гаруй охид бүртгүүлэн оролцсоноос анхан шатны шалгаруулалтаас шилдэг 23-н охин шалгаран үлдэж энэ жилийн тэргүүн миссийн төлөө өрсөлдөж эхэлсэн бөгөөд ирэх баасан гаригт буюу 13-нд УДЭТ-ын тайзнаа 2013 оны тэргүүн мисс тодрох юм.
"Miss Mongolia 2013" тэмцээний Ерөнхий зохион байгуулагчаар “Мисс монголиа” холбоо, Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз ажиллаж байгаа бол Ерөнхий ивээн тэтгэгчээр “Mongolia International Distribution” LLС, Хэвлэлийн ивээн тэтгэгчээр “Хөх Монгол” принтинг, “DUEL ZET” pro agency, Албан ёсны онлайн түгээгчээр Монголын №1 хөтөч сайт www.DORGIO.mn, Ивээн тэтгэгчээр “Тоny Moly”, “Thomas Air”, “Panasonic Beauty”, Үндсэний портал www.GOGO.mn сайт, “Cass town” нар ажиллаж байгаа юм.
Мөн дэмжигч байгууллагуудаар Sound of Mongolia, “VIP” dance club, Улсын Драмын Эрдмийн Театр, “Geo Mandal” жуулчны бааз, “CITI” дээд сургууль, “Голден жем” фитнес клуб, Jet School of English, Бэст Вестерн Премьер Туушин Зочид Буудал, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, www.BOLOD.mn, “Лектор” төв, www.MISS.mn сайт нар ажиллаж байгаа юм.