Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Намрын ажил”-д оролцохоор залуус аян замдаа гарлаа


Монголын Залуучуудын Холбоо, Залуучуудын хөдөлмөрийн төв бирж, ҮХААЯ хамтран “Ажилтай орлоготой, Монгол залуу” хөтөлбөрийн хүрээнд “Намрын ажил - залуус” төслийг хэрэгжүүлж эхлээд байна. Энэхүү ажлын хүрээнд их, дээд сургуулийн оюутнууд болон ажилгүй иргэд хамт олноороо нэгдэн оролцож байгаа ажээ. Өнөөдөр буюу 9 сарын 9-ны өдөр уг төсөлд хамрагдсан “Монгол” дээд сургуулийн 50 гаруй оюутнууд Төв аймгийн Жаргалант, Сэлэнгэ аймгийн Сайхан суманд ургац хураалтын ажилд оролцохоор аян замдаа гарлаа. Харин маргааш “Хамаг Монгол” МСҮТ-ийн 55 оюутан Сэлэнгэ аймгийн Сайхан суманд, “Монгол” дээд сургуулийн 15 оюутан Дархан-Уул аймгийн Шарын гол суманд очиж ургац хураалтын ажилд оролцох юм байна. Энэхүү ажилд залуус 7-14 хоногийн хугацаанд ажиллах бөгөөд өдрийн 20 мянган төгрөгийн цалинтай ажээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан