Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Т.Сумъяа: Гудамжинд худалдаалагдаж байгаа Пиротехникийн хэрэгсэл авахаас зайлс хийгээрэй С.Мөнхсайхан: "Хавдар судлалын үндэсний төв II"-ыг барьж байгуулах зайлшгүй шаардлага үүсээд байна Шатрын насанд хүрэгчдийн ДАШТ-нд Монголын 10 тамирчин өрсөлдөнө Улсын нэгдсэн төсвийн орлого 27.8 их наяд төгрөгт хүрчээ Дэлхийн өв - Бурхан Халдун уул, ТХТГН-ийн хамгаалалтын захиргаанаас хяналтын камер байрлуулах ажил үргэлжилж байна Ази тивийн аварга П.Орхонг “Бөртэ Чоно-2024” шилдэг тамирчинд нэр дэвшүүлжээ Толгойт, МҮОНРТ, Баруун 4 зам, Баянхошуу, Дамбадаржаа, Налайх орчмоор агаарын бохирдол их байна Боловсролын яамнаас цахим сургалтын хуваарийг танилцуулав М.Золбоо: Авто замын нүхэн гарц бол хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах инженерийн байгууламж юм “Төр засаг Евразийн хэлэлцээрийг эргэн харж үйлдвэрлэгчдэд ээлтэй бодлого барих хэрэгтэй”
Шатрын насанд хүрэгчдийн ДАШТ-нд Монголын 10 тамирчин өрсөлдөнө

АНУ-ын Нью-Йорк хотод шатрын блиц, рапид төрлийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн арванхоёрдугаар сарын 25-наас 2025 оны нэгдүгээр сарын 1-ний өдрүүдэд болно.

Энэ тэмцээнд манай улсаас Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Д.Төрмөнхийн удирдлага эмэгтэйчүүдийн ангилалд IM, WGM, гавьяат тамирчин Б.Мөнгөнтуул, WGM Т.Мөнхзул, WGM Ү.Үүрийнтуяа, WIM Д.Мөнхзул, WCM Б.Мөнгөнзул, WCM Х.Баясгалан нар өрсөлдөнө.

Харин эрэгтэйчүүдийн ангилалд GM Б.Батсүрэн, GM С.Билгүүн, IM Д.Ган-Эрдэнэ, IM Г.Амартүвшин нар өрсөлдөхөөр бэлтгэл сургуулилтаа хангаж байна.

Монголын шатарчдаас тус тэмцээнээс хамгийн өндөр амжилтыг өнгөрсөн онд WIM Т.Мөнхзул үзүүлсэн бөгөөд тэрбээр блиц төрөлд дөрөвдүгээр байрт шалгарсан юм гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан