Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сонин хачин: “Cупермен”-д төгс донтсон эр


Хүний сэтгэлд хүрсэн кино бүтээх, тэр тусмаа дүр бүтээнэ гэдэг хэн хүний хийж чадах зүйл биш. Тэгвэл бидний хамгийн сайн мэдэх Супермений дүрийг дуурайсан хөгжилтэй оролдлого 2005 оноос хойш маш их гарч байсан. Тэдний нэг өдгөө 35 настай Херберт Шавез гэх Филиппин эр Супермений комик номон дээрх баатартай бүх талаараа ижил болох гэж өнгөрсөн 20 жилд нийтдээ 4,400 фунт стерлингийг зарцуулаад байна. Дуртай дүрдээ үнэнч дурласан түүнийг энэ санаагаа хэлснээс хойш найз нөхөд, гэр бүлийнхэн нь эрс эсэргүүцсэн ч одоогоор хамар, арьсны өнгө цайруулах, уруулны ботокс, амны хэлбэр өөрчлөх, өгзөг томруулах гэх зэрэг нийтдээ 13 мэс засалд ороод байна. Таван настай байхаасаа л “S” үсэгтэй хувцас өмсдөг байсан нь түүнийг ийм шийдвэр гаргах эхлэл болсон гэж түүний гэр бүлийнхэн ярьжээ. Түүгээр барахгүй дэлхий дээрх Супермений хамгийн олон хувцас хэрэглэлтэй шүтэн бишрэгчийн жагсаалтыг Херберт 2007 оноос хойш 5000 ширхэг эд юмсаар тэргүүлж буй. Яагаад заавал Супермен гэж гэсэн сэтгүүлчийн асуултад тэрээр “Танд ч гэсэн хамгийн дуртай дүр байдаггүй гэж үү. Бусад хүмүүсийн чадахгүй зүйлийг би хийж чадсандаа өөрөөрхөө бахархдаг. Мэс заслын үр дүн ч үнэхээр гайхалтай. Зүгээр л хий хоосон ханаараа дүүрэн зургийг нь өлгөж, тоостой DVD хадгалж байхаар өөрийнхөө биеэр бусдад үлгэр дуурайл үзүүлэхийг хүссэн. Мэдээж хамгийн чухал нь Супермений дүрд хувирах нь миний амьдралын аз жаргал. Иймээс бусад хүмүүс юу гэх нь надад огтхон ч хамаагүй. Учир нь тэд миний хичээл зүтгэлийн нэг хувьд ч хүрэхгүй” гэжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан