Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Италийн баримтат кино “Алтан арслан” хүртлээ

Венецийн олон улсын кино наадмын тэргүүн шагнал “Алтан арслан” шагналыг италийн найруулагч Жанфранко Росигийн “Ромын гэгээн тойруу гудамж” гэдэг баримтад кино хүртлээ.
Энэ баримта зураг Ромын энэ тойруу гудамжинд амьдардаг хүмүүсийн тухай өгүүлдэг байна. Итали 1998 оноос хойш нэг ч удаа “Алтан арслан” шагнал хүртэж байгаагүй юм. Нөгөө талаар энэ нэр хүндтэй шагналыг олгож эхэлснээс хойш анх удаа баримтат кинонд олгож байгаа нь энэ юм.

Харин Гран-при шагналыг тайваны найруулагч Цай Минляе Тайбэйн хоёр хүүхэдтэй, орон гэргүй хүний тухай өгүүлсэн “Золбин ноход” киногоороо хүртсэн байна.
Тусгай шагналыг немцийн найруулагч Филипп Гернингийн хязгаарын нэгэн жижиг хотын цагдаагийн ажилтны гэр бүлийн тухай “Цагдаагийн эхнэр”  кино хүртжээ.
Энэ жил  уралдаан ирсэн, шагнал хүртсэн бүх л кино хүмүүсийн харилцаа, хүн байгалийн шүтэлцээ, сүүдэртэй талыг харуулсан кино байсан байна. Уралдаанд энэ жил 20 кино өрсөлдсөн юм.
 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан