“Х Factor” шоунаас гарч ирсэн авьяаслаг, бас ч үгүй охидын шүтээн болоод буй энэ хамтлагийн уран бүтээл улам чанаржиж байгаа талаар урлаг шүүмжлэгчид хэлсэн гэнэ. Тэгвэл тэдний “Шөнийн бодол” нэртэй шинэхэн цомог ирэх арваннэгдүгээр сарын 25-нд худалдаанд гарахаар төлөвлөж буйгаа өөрсдийн албан ёсны “Instagram” хуудсандаа бичжээ. Зургийн тайлбарт “Та нар итгэхгүй л байх. Гэхдээ манай хамтлагийн хувьд цомог гаргах нь мөнгө олж байгаа хэрэг биш ээ. Зүгээр л биднийг гэж сэтгэл зүрхээ зориулдаг хүмүүст хөгжмийн таашаал, амьдралыг харах өнцгөө л дуугаар илэрхийлж хүргэх нь хамгийн чухал” гэжээ. Өнгөрсөн 7 хоногт “One Direction:This is us” нэртэй 3D киногоо цацаж 10 хүрэхгүй хоногт Их Британид 3.4 сая, АНУ-ын киноны зах зээлээс 17 сая фунт стерлингийн ашгийг тус тус олоод байна.